Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхсоёл: Улс төрийн болон фракц, хувь хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг Үндсэн хуулиар шийднэ гэж байхгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зөвшилцлийн ажлын хэсгээс “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс байгалийн баялгийг нийтийн өмчлөлд байлгах, эргэлзээгүй тодорхой нөхцөлөөр ашиглах, байгалийн баялгаас олох орлогыг Баялгийн санд төвлөрүүлж зарцуулах, нийтийн өмчийн газрыг нэгдмэл бодлого, төлөвлөгөөний дагуу ашигладаг болох, төв банкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бэхжүүлэх зэрэг заалтуудыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд оруулж байгаа юм. 

Харин УИХ-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийн байгалийн баялаг, төсөв батлахтай холбоотой хоёр заалт буй. 

Ерөнхийлөгчийн боловсруулсан төсөлд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн” хэмээн өөрчлөхөөр төсөлд тусгасан байна.

Уг заалтын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хүний бүтээгээгүй энэ баялаг нь төрийн өмч биш атал үйлдвэр, эд хөрөнгөтэй адилтган үзэж, хувьчилж ирсэн алдааг залруулах зорилготой” хэмээн тайлбарласан юм. 

Харин төв банктай холбоотой заалтын тухайд одоо мөрдөгдөж буй Банкны тухай хууль дахь заалтыг Үндсэн хуульд оруулах саналыг Монголбанкнаас ирүүлсэн байна. Уг саналын дагуу төв банктай холбоотой заалтыг Үндсэн хуулийн төсөлд оруулжээ.  

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийн байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой заалтуудын талаарх судлаач Б.Мөнхсоёлын байр суурийг сонирхлоо.  

-УИХ-ын гишүүдийн болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиудын эдийн засагтай холбоотой заалтууд дээр та ямар байр суурьтай байна вэ? 

-Яагаад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байна вэ гэдгээ сайн бодож санал гаргахгүй бол бусад хуулиар зохицуулж, эсвэл хэрэгжилт дээр анхаараад засаж, шийдэх асуудал Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд их тусгагдсан байна. 

Хоёрдугаарт, эдийн засагчийнхаа хувиар оролцоод санаа зовниж байгаа нэг зүйл байна. Юу гэхээр, бид орлого багатай, хөгжиж байгаа улсын тоонд ордог. Хөгжихийн тулд бидэнд санхүү мөнгөний боломж хэрэгтэй. Манай улсын хувьд наад зах нь төсвийн алдагдал өндөртэй.

Өөрсдийн чадлаар бүх зардлаа гаргаж чаддаггүй. Энэ асуудлыг бид олон улсын зах зээлд хөрөнгө босгох замаар шийддэг. Гэтэл гадаадын гэлтгүй дотоодын хөрөнгө оруулагчдын итгэл найдварыг хадгалж байгаа хөрөнгө оруулалт дээр тодорхой тоо тавиад ямар нэгэн байдлаар хязгаарлах нь хэр оновчтой юм бол гэж харж байгаа

Хуульчдын хэлж байгаагаар энэ асуудлыг тоо зааж хязгаарладаггүй. Хамгийн гол нь зарчмаа шийддэг юм байна. Гэтэл бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж ямар их цаг хугацаа, хамтын хүч зарцуулж байна. Өнөөдөр ямар нэгэн алдаа дутагдалтай заалт оруулах юм бол үүнийгээ засах гэж олон жилийг алдана. Үүнээс болж эдийн засгийн болон нийгмийн боломжуудаа алдана гэсэн үг. 

-Тэгвэл үүний шийдэл нь юу байж болох вэ?

-Шийдэл нь хэлэлцүүлэгт оролцогчдын хөндөж байгаачлан одоо байгаа хуулиудаа сайн хэрэгжүүлэх, оновчгүй хуулиудаа засах чиглэлд анхаарал тавимаар байна. 

Улс төрийн болон фракц, хувь хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлыг Үндсэн хуулиар шийднэ гэж байхгүй. Энэ бол бүхэл бүтэн ард түмний амьдрал, улс орны асуудлын зүй тогтлыг шийддэг хууль шүү дээ. Тийм учраас бүх нийтийн эрх ашгийг анхаарах нь зүйтэй. 

-Эдийн засагч хүнийхээ хувьд төв банктай холбоотой заалтыг юу гэж харж байна вэ? 

-Зарим бүтцийн бие даасан байдлыг хангахын төлөө Үндсэн хуульд оруулсан шийдлүүд. Гэхдээ нарийн авч үзэхгүй бол Үндсэн хуульдаа хязгаарлагдмал функцуудыг оруулчихвал эргээд бодит амьдралд хэрэгжихгүй эсвэл сөрөг нөлөө авчрах магадлал бүрдэх вий гэж санаа зовж байна. 

Мөн төсвийн тухай асуудлууд дээр хэлэлцүүлэгт оролцогчид санал хэлж байна. Орлого, зарлага дээр хоёуланг нь зэрэг харахгүй зөвхөн нэг талыг барьчихаар нөгөө тал нь хаягдах гээд байна гэж байгаа. 

Харин УИХ-ын гишүүдийн төсөвт үзүүлдэг хязгааргүй эрх мэдлийг тодорхой хэмжээнд хумих тухай заалтыг би хувьдаа дэмжиж байгаа. Яагаад гэвэл төсвийн сахилга бат алдагдсан учраас бид эдийн засгийн хөгжлөө ухраадаг. Нөгөө л Засгийн газрын өр, төсвийн алдагдал өндөр байх гэдэг асуудал давтагдаж, жил тутам алдагдал хүлээсээр ирсэн. Үүнийг органик хууль зохицуулж чадахгүй бол Үндсэн хуулиар хязгаарлах нь боломжтой зүйл гэж харж байна. 

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд байгалийн баялгийг “нийтийн” гэж оруулсан байсан?

-Өмнө нь байгалийн баялгийг төрийн өмч гэж байсан. Төр гэдгийг нийтийн болгоё, төрийн болон нийтийн эзэмшил ялгаатай гэж байгаатай би санал нэг байна. 

Хамгийн гол нь дотроо задраад явахад нь бусад асуудалд анхаарах ёстой гэж бодож байна.  



УИХ-ын гишүүд болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийн байгалийн баялаг, эдийн засагтай холбоотой хэсгийг харьцуулан харуулж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл

УИХ-ын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл

6.6

Нийтийн өмчийн газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу ашиглуулах шийдвэрийг хуульд заасан болзол, журмын дагуу зөвхөн Засгийн газар, аймаг, хот, нийслэлийн Засаг дарга /Захирагч/ гаргана.

6.2

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчмыг баримтална. 

1921

Монгол Улс төв банктай байна. Төв банк нь хараат бус, бие даасан байгууллага байх бөгөөд Монголбанк гэж нэрлэнэ.

 

25.1.7

Төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах. Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүй зардлын шинэ төрөл үүсгэж, зарлага нэмэгдүүлэхгүй. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно;

1922

Монголбанк нь төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнийн тогтвортой байдлыг хангах болон санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлж, төрийн эрдэнэсийн санг эрхлэн удирдана.

 

 

1923

Монголбанкны үйл ажиллагааны эрх зүйн үндэсийг хуулиар тогтооно

 

 

6.2

Монгол Улсыниргэдэдөмчлүүлснээсбусадгазар, түүнчлэнгазрынхэвлий, түүнийбаялаг, ой, уснынөөц, анамьтаннь нийтийн өмчмөн. Байгалийн баялагийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтална. Газрын хэвлийн баялагийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялагийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараах ашгийн тавин нэгээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялагийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялагийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялагийг ашиглах болзол, баялагийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.