Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Жолооны үнэмлэх аваад удаагүй байгаа шинэ жолооч нарын зарим эрхийг хязгаарлахаар төлөвлөж байгаагаа Британийн тээврийн яам мэдээлжээ.

Тоо баримтаас үзвэл замын хөдөлгөөний нийт ослын 20 хувь нь жолооч болоод нэг жил болоогүй байгаа хүмүүсийн буруугаас болсон байна.

Тиймээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс шинэ залуу жолооч нарын зарим эрхийг хязгаарлахаар болжээ.

Тухайлбал шинэ жолооч нарт шөнийн цагаар машин барихыг хориглох, хажуудаа зорчигчтой явахыг хориглох зэрэг шаардлагууд тавигдах бололтой.

Гэхдээ жолооны үнэмлэх авснаас нь хойш ямар хугацаанд дээрх хоригууд үйлчлэх талаар мэдээлэл өгөөгүй байна.

Тээврийн сайд Майкл Эллис “Дэлхийн хамгийн аюулгүй замын хөдөлгөөнтэй орнуудын нэгт манай улс тооцогддог. Гэхдээ бид аюулаас сэргийлэх бүх аргыг байнга судалж байдаг билээ. Жолооны үнэмлэх авах нь залуу хүмүүсийн хувьд сайхан үйл явдал. Гэвч анх удаа өөрөө өөрийгөө авч явах үүрэг хүлээж буй тул нөгөө талаас эрсдэлтэй алхам юм” гэж ярьсан байна.

Шаталсан нөхцөлтэй жолоо барих эрхийн системийг АНУ-ын Нью Йорк, Калифорни мужууд, Канадын Онтарио, Бритиш Колумби, Австралийн зарим мужууд болон Швед улсад хэрэглэдэг ажээ.

 

Эх сурвалж: Associated Press