Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт аадар бороо орох тул үер, усны аюулаас сэргийлэхийг анхааруулж байна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр буюу долоодугаар сарын 04-нд хүчтэй усархаг аадар бороо орох тул болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд:

  • Голын эрэг дагуу суурьшиж буй айл өрх, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байх
  • Үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах
  • Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх
  • Бороотой үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мөн онцгойлон анхааруулсан юм. 

2019 оны долоодугаар сарын 04-ний 20 цагаас долоодугаар сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээгээр: 

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 10-12 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.