Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/27-НД НИЙТЛЭГДСЭН

НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням тамирчин О.Дөлгөөний эмчилгээнд 10,000$ хандивлав

ikon.mn
2019 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
НИК ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ч.Давааням тамирчин О.Дөлгөөний эмчилгээнд 10,000$ хандивлав
Sara, ikon.mn - text to speech

НИК ХХК-ын ТУЗ-ын дарга Ч.Давааням хувиасаа $10,000 буюу 27 сая гаруй төгрөгийг Монгол Улсын шигшээ багийн тамирчин О.Дөлгөөний эмчилгээнд зориулан хандивлажээ.

Энэ долоо хоногт өрнөж буй #Pray4Dulguun хандивын аянд олны танил эрхмүүд дундаас Никитон хамтлагийнхан 2 сая төгрөгийг, Асашёорюү Д.Дагвадорж 10 сая төгрөгийг тус тус хандивласан байсан бол бизнесменүүдийн дундаас НИК ХХК-ын ТУЗ-ын дарга Ч.Давааням $10,000 хандивласан нь хамгийн их  мөнгө хандивласан хувь хүн болж байна.

Ч.Давааням захирал сайн санааны үйлсэд байнга сэтгэлээрээ тусалж дэмжиж байдаг боловч хэзээ ч  сонин хэвлэлээр гардаггүй, зарладаггүй “нууцхан хандивлагч” билээ.   

Энэ мэтчилэн олон олон бизнесмэн эрхмүүд Монгол тамирчин Дөлгөөнийгөө дахин хөл дээрээ зогсох дэмжлэг, эрч хүч, урам зориг хайрлаж энэхүү аянд нэгдэхийг нийтээрээ уриалцгаая! О.Дөлгөөний элэг шилжүүлэн суулгах хагалгаанд $350,000 шаардлагатай юм байна. Тиймээс та бүхэн ч гэсэн хандиваа бүү зогсоогоорой.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.