Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Европын худалдааны өдөрлөг-2019" болно

ikon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN

“Туушин” зочид буудалд

09.00 цагт "Европын худалдааны өдөрлөг-2019" болно.

МҮХАҮТ-д

09.00 цагт  Монгол-Солонгосын сэтгүүлчдийн чуулган болно.

НҮБ-ын байранд

09.00 цагт  “ХЭҮК-Иргэний нийгмийн түншлэл” 17 дугаар уулзалт болно.

“Улаанбаатар” зочид буудалд /6-р давхар/

09.00 цагт Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

“Кемпински” зочид буудлын хурлын танхимд 

09.00 цагт Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ-ын “Их Түмэн голын санаачилга” (Greater Tumen Initiative) төслийн Аялал жуулчлалын удирдах зөвлөлийн 12 дугаар хуралдаан, “Их Түмэн голын бүс нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт” семинар болно. 

Монголбанкны Д байранд 

10.00 цагт Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд Төв банкны бүртгэлийг боловсронгуй болгох системийг нэвтрүүлэх ёслол болно.

Засгийн газрын III байранд

11.00 цагт  Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хүн амын 2018 оны ядуурлын түвшинг зарлана.

Ардчиллын ордонд

11.00 цагт  Монголын Ардчилсан холбооны Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзахыг уриална.

Засгийн газрын XI байранд

11.00 цагт ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

11.00 цагт "Улаанбаатар эдийн засгийн форум-2019"-ийн талаар зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.

Хотын зүүн чиглэлд

11.00 цагт тээврийн цагдаагийн албанаас хотоос зүүн чиглэлд 50км олны танил эрхэмүүд оролцон "яараад яахав дээ" аяны талаар танилцуулна.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт  “Дэлхийн шинэ журам” хөдөлгөөнөөс УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

11.00 цагт УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ДБЭТ-д 

12.00 цагт ахмад уран бүтээлч МУГЖ Д.Пүрэвсүрэнгийн 90 насны ойн хүндэтгэлийн ёслолын талаар зохион байгуулагч нар мэдээлнэ.