Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/13-НД НИЙТЛЭГДСЭН

Шаардлагатай бол 100 хувь Хятадын гадна үйлдвэрлэсэн iPhone-оор АНУ-ыг хангаж чадна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Apple компанийн гол түнш Тайваний Foxconn Technology Group компани хэрэв шаардлага гарвал АНУ-ын зах зээлд нийлүүлэгдэх бүх iPhone-ийг Хятадын гадна үйлдвэрлэж чадна гэдгээ мэдэгджээ.

Тус компани нь дэлхийн хамгийн том электроникийн гэрээт үйлдвэрлэгч бөгөөд Apple компанийн iPhone, iPad бүтээгдэхүүнүүдийг захиалгаар үйлдвэрлэдэг юм.

Одоо тус компани ихэнх гар утасны үйлдвэрлэлээ эх газрын Хятадад явуулдаг.

Хэрвээ Трампын засаг захиргаа худалдааны дайны хүрээнд Хятадын $300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оногдуулж эхэлбэл АНУ-ын хэрэглэгчид өндөр үнэтэй iPhone худалдаж авахад хүрэх юм.

Тэгвэл Foxconn компанийн хагас дамжуулагчийн салбарын захирал Юн Лю саяхан Тайпэйд хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр хэлэхдээ “Америк-Хятадын худалдааны дайн гүнзгийрвэл Apple компанийн хүсэлтийн дагуу АНУ-д нийлүүлэгдэх бүх бүтээгдэхүүнээ өөр улс орнуудад үйлдвэрлэх боломжтой” гэж мэдэгджээ.

“Манай үйлдвэрлэлийн хүчин чадлын 25 хувь нь Хятадын гадна байгаа бөгөөд Apple-ийн шаардлагад нийцүүлэн ажиллах боломжтой. Бидэнд АНУ-ын зах зээлийг хангах хангалттай чадал байгаа” гэж тэр хэлсэн байна.

Сүүлийн үеийн мэдээллээр Foxconn компани Энэтхэгт iPhone-ий үйлдвэр байгуулахаар хөрөнгө оруулалт хийж байгаа юм.

Foxconn нь гар утаснаас гадна АНУ-ын зах зээлд зориулж сүлжээ, серверийн тоног төхөөрөмжүүдийг ирэх оны сүүлээс эхлэн үйлдвэрлэхээр болсон байна. 

 

Эх сурвалж: Bloomberg