Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/08-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Сарыг Ангарагийн нэг хэсэг гэж бичээд шоолуулав

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 6 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр сансар судлалын талаар твиттер хуудсандаа бичихдээ ноцтой алдаа гаргаж хүмүүст шоолуулжээ.

“Бидний төсөвлөсөн хөрөнгө мөнгийг зөвхөн Саранд хүрэхэд зориулах тухай NASA ярих ёсгүй. Бид 50 жилийн өмнө үүнийг хийчихсэн. Тэд үүнээс ч илүү том зорилт тавих ёстой. Жишээ нь Ангараг (Сар нэг хэсэг нь болдог) байна!” гэж тэр бичсэн юм.

Трамп үүнийг бичихдээ хэдхэн минутын өмнө Fox News сувгаар NASA-гийн санхүүгийн албаны захирал Жэф Девиттийн ярихыг сонссон бололтой.

Девитт телевизээр ярихдаа Ангарагт хүн хүрэхийн тулд эхлээд Саран дээр суурьших чадвартай болох ёстой гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл саран дээр суурьшихдаа ашигласан технологи, инновацийг Ангарагт дахин ашиглах боломжтой гэжээ.

Трампын жиргээний дараа твиттер сүлжээнд Ангараг болон Сартай холбоотой сэдэв өргөнөөр хэлэлцэгдэж эхэлсэн байна.

Олон хүн Трампын алдаатай мэдэгдлийг элэглэн шоолж байсан юм.

Твиттер хэрэглэгчид “Ардчилал сарны сүүдэртэй талд үхлээ”, “Юу ч гэсэн сар руу аялцгаая. Газардаж чадахгүй юмаа гэхэд Ангараг дээр буучих байх”, “Сар Ангарагийн нэг хэсэг биш гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна”, “Ерөнхийлөгч хүн хэлсэн тул үнэн байх” гэх зэргээр бичицгээжээ.

Эх сурвалж: Business Insider