2019/08/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
19:00
S26
18°
20:00
S26
16°
21:00
S26
14°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/29 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахимаар хардаг болно

ikon.mn
2019 оны 5 сарын 29
iKon.MN

Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://smartcar.mn/ системээр дамжуулан олон төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болсон билээ. Энэ удаад ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг цахим систем, аппликэшнээр харуулах үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Тус үйлчилгээг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ашиглалтад оруулахыг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат үүрэг болголоо.

Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээллийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Тээврийн цагдаагийн алба, Авто замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Мэдээлэл, технологийн газар, Ачигчдын холбоо, ачигч компаниуд зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

x