2020/04/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,781.09₮
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
B30
УЛААНБААТАР
13°
|
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
-1°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
11°
16:00
S32
11°
17:00
S32
11°
18:00
S32
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэдийн 48 хувь нь ломбард, хувь хүнээс зээл авжээ

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 5 сарын 28
Зууны мэдээ

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчдийн хүлээлтийн судалгааны дүнг танилцууллаа. 

Судалгааг санамсаргүй түүврийн аргаар хийж, улсын хэмжээнд 1,000 орчим иргэдийг хамруулсан байна. Энэ талаар МУИС-ийн багш, дэд профессор Б.Соёлмаа “Судалгаанд хамрагдсан иргэдийн 40.2 хувь нь өнгөрсөн зургаан сарын хугацаанд санхүүгийн байгууллагуудаас зээл авсан байна. Зээл авсан байдал нь өмнөх улиралтай ойролцоо байна. Иргэдийн 31.5 хувь нь арилжааны банкнаас, 12.0 хувь нь ломбарднаас, 6.1 ББСБ, 7.4 хувь нь хувь хүнээс зээл авжээ. Харин олгосон байгууллагаар нь авч үзвэл арилжааны банк 78.2 хувь, ломбард 29.9 хувь буюу иргэдийн 48.3 хувь нь албан бус сектор ломбард, хувь хүнээс зээл авсан байна” гэв.

Харин иргэдийн 14.8 хувь нь хөрөнгийн биржийн арилжаанд хэрхэн оролцох талаар сонирхож байсан гэж хариулсан бол 77.3 хувь нь үгүй гэжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан иргэдийн ердөө 3.9 хувь нь үнэт цаасны арилжаанд оролцож байснаа дурдсан байна. Түүнчлэн даатгалд хамрагдаагүй иргэдийн 47.9 хувь нь хэрэгцээ шаардлагагүй гэж үзсэний улмаас хамрагдаагүй байна. Иргэд даатгалын хураамж өндөр гэсэн шалтгаанаар 12.8 хувь нь хамрагдаагүй гэжээ.

x