Цагдаагийн байгууллагаас нийслэл хотын хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор автомашинт ухуулга, нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хүн ихээр төвлөрөн, зорчдог гудамж зам, автобусны буудал, худалдаа, үйлчилгээний газрууд орчмоор иргэд, олон нийтэд халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлгийг хүргэж байгаа юм.
Тус цагдаагийн хэлтсийн хариуцсан 1-8 дугаар хорооны нутагт төр захиргаа, соёл боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын томоохон аж ахуй нэгжүүд, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагааг явуулдаг ба өдөрт 400,000-500,000 хүн дамжин өнгөрдөг байна.
ИРГЭН ТА НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БОЛОН ХҮН ОЛНООР ТӨВЛӨРСӨН ГАЗРУУДАД ЭД ЗҮЙЛ, ГАР УТАС, ЦҮНХ ЗЭРГИЙГ АЛДАХААС СЭРЭМЖИЛНЭ ҮҮ.
Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс