Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Хүүхдийн төлөө" үндэсний зөвлөлийн хурал болно

ikon.mn
2019 оны 5 сарын 21
iKon.MN

МУИС-ийн Номын санд

09:00 цагт  Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” хэлэлцүүлэг болно. 

ГХЯ-ны зөвшилцөл танхимд

09:00 цагт  "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" хэлэлцүүлэг болно.

"Новотел" зочид буудлын 4-р давхрын хурлын танхимд

09:00 цагт "Ирээдүйн ажил мэргэжил" дэлхийн илтгэлийн хэлэлцүүлэг болно. 

НМХГ-ын байранд

10:00 цагт НМХГ-аас төрийн болон төрийн бус сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

Төрийн ордны нутгийн удирдлагын танхимд

10:00 цагт "Хүүхдийн төлөө" үндэсний зөвлөлийн хурал болно.

НЗДТГ-т 

10:00 цагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. 

Тээврийн цагдаагийн албаны 208 тоот өрөөнд

11:00 цагт Тус албанаас “Бяцхан зорчигч” аян болон нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:00 цагт иргэн н.Энхзул зүрхний дөрвөлсөн гажигтай зургаан сартай хүүхдээ эмчлүүлэх хандивын аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.

Монголын театрын музейд 

11:30 цагт “Монгол уртын дуу, лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь 2019-2021” төслийн нээлт болно.

МУИС-ийн хичээлийн I байранд 

15:00 цагт Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд хүндэт доктор цол олгоно.