Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 18
Сурталчилгаа

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН-ийг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд 18 дахь удаагийн тус шалгаруулалтад Мобиком Корпораци өргөмжлөгдсөндөө туйлын талархалтай байна. 

Монгол улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг шалгаруулж олгодог энэхүү нэр хүндтэй шагналыг Мобиком Корпораци 2004 оноос хойш жил бүр хүртсээр ирсэндээ бахархалтай байдаг. 

Мобиком Корпораци нь шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааны чанар стандарт, нийгмийн хариуцлагын ажлуудаараа өнгөрсөн жил олон шагнал авсан бөгөөд хамгийн сүүлд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 22 дахь жилдээ зохион байгуулсан “Оны Онцлох Энтрепренер” шалгаруулах ёслолын арга хэмжээний “ТОП-10 ААН”-ийн нэг, “Боловсролын салбарын найдвартай түнш”, Forbes Mongolia Awards-н “Шилдэг нийгмийн хариуцлагатай компани”, Чингэлтэй дүүргийн “ТОП татвар төлөгч” өргөмжлөлийг тус тус хүртсэн юм. 

 

Өнгөрөгч онд Мобиком Корпораци нь бүтээгдэхүүн үйлчилгээндээ маш олон шинэчлэлт, сайжруулалтын ажил хийж, Дараа төлбөрт болон Хосолсон төлбөрт үйлчилгээний  цоо шинэ багцууд, шинэчлэгдсэн нэмэлт дата багцууд, Урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулан шинэчлэгдсэн цэнэглэгч картуудаа танилцуулж, 2 дахь том дата төвөө ашиглалтад оруулжээ. Эдгээр болон бусад шинэчлэлт сайжруулалтын ажлуудаас дүгнэхэд зөвхөн өнгөрсөн жилийн хувьд 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт оруулаад байна. 

Бид цаашид уг хөрөнгө оруулалтаа тасралтгүй үргэлжлүүлэхийн сацуу компанийн нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ тэлж хүртээмжээ нэмэгдүүлж, дэлхий даяар өрнөөд буй “дижиталчлалын салхи”-ийг монголын зах зээлд Мобикомын ажилтан болон хэрэглэгчдэдээ  “Дижитал хувьсал”-ыг манлайлан авчрах болно. 

 

Бидний амжилтын үндэс болсон Мобиком группийн нийт хамт олон болон Монгол орон даяарх нийт хэрэглэгчдэдээ талархал дэвшүүлье. Мобикомын шинээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэчлэлт сайжруулалтын ажлыг дэмжин, эергээр хүлээн авдаг хэрэглэгчдэдээ талархлаа илэрхийлье.    

Мобиком Корпораци ХХК

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.