Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Даваасүрэн: 10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын нэг гишүүн 10 сая ам.долларын авлигыг урд хөршөөс авсан байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон.

Бүр тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 24-28-ны хооронд БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд нарын нэг нь 10 сая ам.долларын авлигын асуудалд холбоотой байж магадгүй гэх яриа гараад буй. 

Их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн хардагдаад буй сайдын нэг бол Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн юм. Тэрбээр энэ асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө. 

Тэрбээр “Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй. Харин “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. Энэ асуудлын талаар надад мэдээлэл алга. 

Ер нь бол 10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо. Хараад байхад одоо дөхөж байгаа сонгуультай холбоотой байж магадгүй. Дээр нь тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай юм. Тийм их хэмжээний мөнгө гэж байгаа нь өөрөө худлаа гэж харагдаад байна” гэлээ.