Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/09-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Монголчуудын шар айргийн хэрэглээ 2, архины хэрэглээ 1.6 дахин нэмэгджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 9
iKon.MN
Дэлхийн 189 орныг хамруулсан согтууруулах ундааны хэрэглээний судалгааг Германы эрдэмтэд гүйцэтгэж өчигдөр танилцуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон түүний нөлөөллийн талаарх томоохон судалгааг Үндэсний статистикийн хороо хийсэн байна. 

Уг судалгаанаас өнгөрсөн 11 жилийн хугацаанд согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй болохыг харуулсан бөгөөд ахуйн хүрээний архидалт нэмэгдсэн нь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсныг илтгэжээ. Түүнчлэн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр согтуугаар үйлдэгдэх гэмт хэргийн тоо өссөнийг тоонууд илэрхийлж байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд жилд 3 сая буюу нэг минутад 6 хүн нас барж байна.

Эдгээр 4 хүн тутмын 3 нь эрэгтэй ажээ. Мөн 2017 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны нэг хүн жилд 6.4 литр “спирт” хэрэглэж байгаа гэсэн тооцоог хамгийн сүүлд хийсэн судалгаагаар гаргаад буй. 

Насанд хүрсэн нэг хүний хэрэглэсэн жилийн дундаж хэмжээг тооцоход 2018 онд 52.5 литр болж, 2008 оноос 1.9 дахин өссөнөөс 

  • Шар айргийн хэрэглээний хэмжээ 2 дахин
  • Архины хэрэглээний хэмжээ 1.6 дахин НЭМЭГДСЭН байна. 

Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж хэрэглээг сараар, нийтлэг савлагааны хэмжээгээр тооцвол, 2018 онд насанд хүрсэн нэг хүн сард дунджаар 

  • Архи 2 шил (0.5лтэй)
  • Шар айраг 6 лааз (0.5л-тэй)
  • 100 мл дарс хэрэглэсэн байна. 
Энэ нь 2008 оноос нэг шил архи, гурван лааз шар айргаар нэмэгдсэн гэсэн үг. 

Согтууруулах ундааны төрлөөр авч үзвэл, сүүлийн 11 жилийн хугацаанд насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж шар айргийн хэрэглээ 2 дахин, архины хэрэглээ 1.6 дахин өссөн бол дарсны хэрэглээ 6 хувиар буурчээ.

Зураг 2. Насанд хүрсэн нэг хүний жилийн дундаж согтууруулах ундааны хэрэглээ, төрлөөр

 
Эх сурвалж: ҮСХ

Энэ хугацаанд эдгээр бүтээгдэхүүний үнэ өссөн ч хэрэглээ буурахгүй зүй тогтол байгаа нь үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүй хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж байгааг харуулсныг Үндэсний статистикийн хороо онцолсон байна.