Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

KFC Монгол дахь салбарын ажилтнууд Ази номхон далайн бүсийн шилдгүүдээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 8
Сурталчилгаа

2019 оны 4-р сарын 22-26-ны өдрүүдэд Малайзын Куала Лампур хотод  Ази номхон далайн бүсийн 14 орны шилдгүүд оролцсон  “CHAMPS CHALLENGE 2019- KFC”  ур чадварын тэмцээн амжилттай бол өндөрлөв.

Хэн бүхний дуртай KFC –ийн амтат шарсан тахиаг  бэлтгэхээс нь  эхлээд эцсийн хэрэглэгчид хэрхэн  хүргэх хүртэлх бүх процессыг  стандартын  дагуу хэрхэн гүйцэтгэж байгааг сорьдог энэхүү тэмцээнд  KFC Монгол дахь  салбарын 9 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.

 

Ур чадвараа сорих 9 төрлийн тэмцээний 4-т нь KFC Монголын багийн шилдгүүд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бөгөөд  дэлхийн стандартад нийцсэн амт, чанар,  үйлчилгээг яг л тэр стандартаар нь Монголынхоо хэрэглэгчдэд үзүүлж буйгаа батлан харууллаа.

 

Хамгийн хурдтай тогооч, Шилдэг тогооч, Шилдэг менежер, Богино хугацаанд хамгийн олон хүнд үйлчилсэн.

KFC брэндийн стандартын хувьд бүх зүйл нь хэмжигдэхүйц байдгаараа онцлог. Гал тогоондоо амтат шарсан тахиагаа өдөр бүр цоо шинээр нь бэлтгэхдээ олон улсад мөрддөг тэр л стандартын дагуу шардаг. Ингэснээр хэрэглэгчдийн амтархан зооглох дуртай шүүслэг зөөлөн тахиа дэлхийн 136 улсад яг л нэг амт чанараараа хэрэглэгчдэдээ хүрдэг билээ. 

Хурандаа Сандерсын  11 төрлийн ургамлын амтлагч бүхий тусгай нууц жороор амталсан  амтат шарсан тахиатай KFC брэнд өнөөдөр 12 салбартай, 600 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.   

 

KFC нь амьдралын гэрэл гэгээ, аз жаргалыг мэдрүүлсэн амтлаг ертөнцөөрөө хүн бүхнийг өөртөө татан, өнгөлөг ирээдүйг хамт бүтээсээр байна. Та ч мөн энэхүү хамт олны нэг хэсэг болон амжилтаараа аз жаргалаа бүтээх боломжтой. 

“Ажлаараа Аз жаргалаа бүтээ” KFC - Нээлттэй ажлын байрны Өдөрлөг 2019.05.10-2019.05.11-ний өдрүүдэд 10:00-19:00 цагийн хооронд ХУД-ийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Ерөнхий Газарт зохион байгуулагдана. Утас: 94991323 94001456

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.