2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
12:00
S30
16°
13:00
S20
15°
14:00
S20
15°
15:00
S26
14°
16:00
S40
13°
17:00
S40
13°
18:00
S40
13°
19:00
S40
13°
20:00
S29
13°
21:00
S29
12°
22:00
S40
12°
23:00
S40
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж, 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал албадан чөлөөлөх арга хэмжээг авна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 20
iKon.MN

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Баянзүрх дүүрэгт үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх, жагсаал суулт хийж байгаа иргэдийн шаардлагад хариу өгөх” түр ажлын хэсэг байгуулж, нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулан ажиллуулж байгаа билээ.  

Ажлын хэсгийнхэн өчигдөр Баянзүрх дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид болон шаардлага тавьж буй дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ. 

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Баянзүрх дүүргийн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хэвийн явуулах хэрэгтэй. Та бүхний хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдлээд жагсаж цуглах эрх нээлттэй. Гэхдээ төрийн захиргааны байрыг эзлэн түрэмгийлж хэрхэвч болохгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газарт Баянзүрх дүүргээс өдөр бүр маш олон өргөдөл гомдол ирж байна. Төрийн захиргааны байрыг хүчээр эзэлж 360 мянган иргэний эрх ашгийг зөрчсөөр байвал бид албадан чөлөөлөх арга хэмжээг авна. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэр болон дахин сонгуулийг зохион байгуулахдаа энэ хуулийг ингэж зөрчсөн гэдэг ямарч байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй” хэмээв.

Өнгөрсөн сард Баянзүрх дүүрэгт болсон нөхөн сонгуулийн дүнг эсэргүүцэж тус дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид шаардлага хүргүүлж, хотын захиргааны байрны үүдэнд  суулт зарлаад байсан юм.

Харин тэдгээр иргэдийн төлөөлөл хэлэхдээ “Дахин сонгуулийг зарлахдаа хүчингүй болсон хуулийн заалтыг ашигласан, МАН-ын төлөөлөгчид олонхи болоогүй, тийм атал Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг хууль бусаар батламжилсан тул өөрийн захирамжаа цуцлахыг шаардаж байна” гэжээ. 

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x