Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Түймрийн дараа Францын зах зээлд Виктор Гюгогийн номны эрэлт эрс нэмэгджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Парисын Дарь эхийн сүмд гарсан гал түймрийн маргааш нь Францын зах зээлд Виктор Гюгогийн сонгодог зохиолын эрэлт огцом нэмэгдсэн байна.

Мягмар гарагт Францын Амазон онлайн дэлгүүрийн өндөр борлуулалттай номын жагсаалтыг “Notre-Dame de Paris” роман тэргүүлж эхэлжээ.

 

Уг бүтээлд үзэсгэлэнт бүсгүй Эсмеральдад дурласан сүмийн хонхчин, бөгтөр залуу Квазимодоийн эмгэнэлт амьдралын түүхийг өгүүлдэг юм.

Энэ зохиолоор хэд хэдэн дэлгэцийн бүтээл гарч байсны дотор Диснейн энимэйшн кино 1996 онд Оскарын шагналд нэр дэвшиж байжээ.

Виктор Гюгогийн зохиолоос гадна Готик хэв загварын барилгын түүх, архитектурын тухай өөр хоёр ч ном Амазон Францын эрэлттэй номын жагсаалтад багтсан байна.

Виктор Гюго “Notre-Dame de Paris” зохиолоо 1831 онд анх хэвлүүлснээр 13 дугаар зуунд баригдсан Парисын Дарь эхийн сүмийг дахин алдаршуулж байжээ.

 

Эх сурвалж: Huffington Post