Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв

ikon.mn
2019 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээнд ашиглагдах тоног төхөөрөмжийг ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, МХЕГ, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвд өнөөдөр хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд тоног төхөөрөмжийг өгч байгаа аж.

Барилгын газар хөдлөлт тэсвэрлэлтийн үнэлгээ хийхэд ашиглагдах тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаарх сургалтыг өнгөрсөн онд  нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын  60 гаруй мэргэжилтнийг хамруулан  зохион байгуулсан юм.

Арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Японы Жайка олон улсын байгууллагын төлөөлөл болон ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэн, МХЕГ, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төвийн холбогдох мэргэжилтнүүд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.