Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Капитал банкнаас ЖДҮ сантай 2017 онд байгуулсан гэрээний талаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Новотел зочид буудлын хурлын танхимд

08:30 цагт уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын асуудлаар хувийн хэвшил, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох “1.5°C – Бидэнд хугацаа байна уу !” сургалт болно.

 МҮОХ-ны 407 тоотод

10:00 цагт АНЭУ-ын Абу Даби хотод энэ сарын 20-26-ны өдрүүдэд болох Жюү жицүгийн ДАШТ-д Монгол улсаас оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслолын үйл ажиллагаа болно.

НҮБ-ын хурлын танхимд 

10:00-12:00 цагт  “Монголын хүйн радио холбоог бэхжүүлэх нь”  зөвлөлдөх уулзалт болно. 

Нийслэлийн нэгдүгээр сургуульд 

11:40 цагт Төрт ёс хаадын сангаас зохион байгуулж буй "Бид эх түүхийн эзэд" төслийн нээлтийн ажиллагаа болно.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвд 

12:00 цагт цагдаагийн байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон “Байгалиа хамгаалъя” хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт "Баялаг бүтээгчдийн холбооноос ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлт болон Капитал банкны талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт АН-ын зарим гишүүн намаасаа татгалзаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

13:00 цагт “Эрдэнэтийн хохирогчдын эрх ашгийг хамгаалах” холбооноос “Зэс эрдэнийн хувь” компанийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

Зураг
10 | 5 | 3 цаг