2019/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,656.18₮
B30
УЛААНБААТАР
32°
|
17°
B30
УЛААНБААТАР
32°
|
18°
B30
УЛААНБААТАР
28°
|
19°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
17°
08:00
S30
21°
09:00
S30
23°
10:00
S32
25°
11:00
S30
26°
12:00
S30
27°
13:00
S30
28°
14:00
S30
29°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/15 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЛэндМН ББСБ ХК 2019 оны 1-р улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 15
Сурталчилгаа

ЛэндМН ББСБ ХК нь үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлж, 2018 оныг өндөр өсөлттэйгөөр дуусгалаа. 2019 оны 1-р улиралд шинэ гүйцэтгэх удирдлагатайгаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна.

Тайлант хугацаанд компани итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, факторингийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлүүдийг нэмж авснаар зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой боллоо.

Хувьцаа эзэмшигч харилцагч та бүхэнд 2019 оны 1-р улирлын санхүү, үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг хүргэж байна.

  1. Зээлийн үйл ажиллагаа:

2019 оны эхний улирлын зээлийн голлох үзүүлэлтүүдийг 2018 оны 4-р улиралтай харьцуулахад гэрээт харилцагчдын тоо 28%, олгосон зээлийн тоо 40%, олгосон зээлийн үнийн дүн 37%, зээлийн багц 60%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 
 
 
 

ХУВЬЦААНЫ МЭДЭЭЛЭЛ

ЛэндМН ББСБ ХК-ийн хувьцааны үзүүлэлтүүд хөрөнгийн биржийн борлуулагдаж байгаа хувьцаанууд дунд тэргүүлэх үзүүлэлттэй хэвээр байна. 2019 оны 1-р сарын 6-ны өдрөөс эхлэн МХБ-ийн I-р самбарт шилжин ангилал ахилаа.

ЛэндМН-ийн ТУЗ-ийн хурлаар баталсан шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдэд 2018 оны цэвэр ашгийн 31.85% буюу 800 сая төгрөгийн ногдол ашгийг тараах шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу 2019 оны 3-р сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн бүртгэлтэй дансанд шилжүүллээ.

 
 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

ЛэндМН-ий хэрэглэгч харилцагчдаа урамшуулах зорилгоор хэд хэдэн урамшууллын үйл ажиллагааг зохион байгуулж, шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлээд байна.

 

Лэнд хэтэвч хэрэглэгч сар шинийн өдрүүдэд өдөр бүр Лэнд хэтэвчний Азын авдар дахь бэлгүүдээс сонгон азаа үзэх, ЛэндМН-тэй хамтран ажиллагч байгууллагуудын 80%-ийн хямдралын купоноор хэрэглэгчиддээ бэлэг барьлаа.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан үнэнч хэрэглэгчиддээ зөвхөн эмэгтэйчүүдийн баярт зориулсан хамгийн шилдэг 30-н төрлийн бэлгийн сонголтуудыг купоны урамшууллаар хэрэглэгчиддээ зориулан хүргэлээ.

Лэнд хэтэвчээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Анд Системс ХХК-тай хамтран хэрэглэгчдийн өдөр тутам ашигладаг бүтээгдэхүүн үйлчилгээг мини аппликейшн хэлбэрээр Лэнд хэтэвчийн нэмэлт үйлчилгээ болгон орууллаа.

 

Ингэснээр хэрэглэгчид Хэтэвчнээсээ шууд киноны тасалбар худалдан авах, өдрийн хоол захиалах, эрүүл шинэхэн хүнсийг онлайнаар захиалж худалдан авч байна. Эдгээр үйлчилгээнүүдийг нэгтгэсэн бусдаас ялгарах гол онцлог нь онлайн худалдан авалт төлбөр төлөлтийг хялбараар хийх боломжийг бүрдүүлээд байна.

 

ЛэндМН ББСБ ХК нь 2019 оны ээлжит Хувьцаа эзэмшигчдийн хурлыг зохион байгуулж, Компанийн 2018 оны үйл ажиллагааг тайлагнаж, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэр гаргав. Мөн тус хурлаар компанийн 2019 онд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаас товч танилцуулав.

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

ХЭ-ийн хурлаар шинээр томилогдсон ТУЗ маань 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр болох ээлжит хурлаараа Компанийн шинэ бүтцийг батлах эсэх асуудал, ТУЗ-ийн дарга, нарийн бичиг, хороодын бүрэлдэхүүнүүдийг томилох зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x