Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

НӨАТ-ын сугалааны тохирол Ням гарагт явагдана

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2019 оны 3 дугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 4 дүгээр  сарын 14-ний Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 3 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 70,000,000 төгрөг байна.

 


Эх сурвалж: Татварын ерөнхий газар