Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, хуурайшилт ихэснэ!

А.Намуун, iKon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч, хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхаарууллаа.

2019 оны 04 дүгээр сарын 11-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 11-нд ихэнх нутгаар, 12-14-нд говь талын нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан.

Бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Өнгөрсөн /2019.04.08/ хоногт Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд хэсэг, Булган, Орхон , Завхан, Хөвсгөл Архангай, Төв аймгийн ихэнх нутгаар 0.2-12.0 мм хур тунадас, цас орсон байна. Мөн Завханы Цагаанхайрханд 12мм, Цагаанчулуутад 6мм, Баянхонгорын Баянхонгорт 5мм, Гурванбулагт 8.3мм, Байдрагт 5.3 мм, Өвөрхангайн Арвайхээрт 5мм хур тунадас, цас орж, цасан шуурга шуурчээ.

Өнөөдөр /2019.04.09/ өглөөний 08:00 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Увс, Завхан, Хөвсгөл, Архангай аймгийн ихэнх нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Төв аймгийн баруун хэсгээр 1-19 см цасан бүрхүүл тогтжээ.

Харин Увсын Малчин, Хяргас, Ховдын Дунд-Ус, Завханы Цагаанхайрхан, Цагаанчулуут, Баянтэс, Хөвсгөлийн Улаан-Уул, Чандгат, Говь-Алтайн Баян-Уул, Баянхонгорын Баянхонгор, Өвөрхангайн Хархорин, Бат-Өлзийд  8-9 см цастай байна. 

 


Эх сурвалж: ЦУОШГ