Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Уудаг дархлааны тухай та юу мэдэх вэ?

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Биднийг эрүүл, залуу байхад юу нөлөөлдөг юм бэ? Та бидний бие дэх ашигтай болон ашиггүй бичил биетны тэнцвэрт орчин нь хүний ерөнхий эрүүл мэнд, залуу чийрэг байдал болон сэтгэлзүйд хүртэл нөлөөлдөг тухай хэдэн арван удаа сонсож байсан л болов уу. Гэхдээ яагаад тэр юм бол?

Бидний биед амьдрах ашигтай нян буюу пробиотик бичил биет энэ бүхний хариулт бөгөөд уг ашигтай бичил биетний ачаар бид эрүүл байж, дархлааны системээ дэмжиж, биеийн жингээ хянаж, сэтгэлзүйн хувьд тогтвортой тайван байхад нөлөөлдөг. Хүний биед 100,000,000,000 /зуун тэрбум/ бичил биет бий. Эдгээр нь бүгд тэнцвэртэйгээр ажиллаж байж хүний бие эрүүл байдаг. Гэтэл бид өвдөх, хоолны хордлого болох, стресстэй олон цагаар ажиллах, чанартай сайн хоол хүнс идэхгүй байх үед бидний бичил орчинд өөрчлөлт ордог байна. Үүний үр дүнд дархлаа муудаж төрөл бүрийн өвчний эх үүсвэр болдог.

Үүнээс сэргийлэх болон дархлаагаа дэмжих үүднээс улс орон бүр өөр өөрийн уламжлалт онцлогийг шингээсэн пробиотик бичил биеттэй хүнс хэрэглэдэг. Жишээ нь Солонгосчууд кимчи, Япончууд мисо шөл, Оросууд даршилсан ногооноос эрүүл бичил биетнээ нөхөж байдаг. Харин Монголчууд биднийг эрүүл бөгөөд аз жаргалтай байлгах пробиотик хүнс нь тараг болон пробиотикоор баялаг йогурт юм. Таргаа өдөр тутам ууж хэрэглэж өссөн учраас бидний бие тарагнаас эрүүл ашигтай бичил биетнээ нөхөхөд хамгийн төгс зохицдог.

Ашиглаж буй хөрөнгө, агуулж буй ашигтай бактерын шинж чанараас пробиотикоор баялаг йогурт болон тарагны үнэ цэнэ, ашиг тус нь хамаардаг.

140 гаруй жилийн турш пробиотик бичил биет судалж буй дэлхийн No.1 хөрөнгө үйлдвэрлэгч Chr. Hansen компани АПУ Дэйри компанид дэлхийд хамгийн их судлагдсан, шилдэг хөрөнгө болох LGG пробиотик хөрөнгийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж эхэлжээ. LGG пробиотик хөрөнгөнд агуулагдах идэвхтэй, ашигтай бичил биетний тоо нь 1 граммд 100 сая (108).  Мөн энэхүү хөрөнгөнд агуулагдах L.Rhamnosus бичил биет нь бүх насныхны дархлалын системийг дэмжих, ходоод гэдэсний хэвийн орчинг хангаж, улмаар бие организмыг идэвхтэй/ эрч хүчтэй болгох давуу талтай. Энэ үйлчилгээ нь LGG пробиотик хөрөнгөний хувьд хамгийн олон удаагийн туршилт судалгаагаар батлагдсан буюу нийт 1100 эрдэм шинжилгээний бүтээл болон эмнэлзүйн туршилтаар баталгаажсан гэдэг нь бусад пробиотик хөрөнгөнүүдээс ялгарах давуу тал нь юм.

Пробиотик тараг йогуртууд үйлдвэрлэдэг АПУ Дэйри компани цоо шинэхэн “Сайн Актив” уудаг йогуртандаа энэхүү илүү пробиотик ашиг тустай LGG хөрөнгийг ашиглажээ . “Сайн – Актив” уудаг йогуртны хувьд Монголын зах зээлд LGG пробиотик хөрөнгөөр бүрэгдсэн цор ганц йогурт юм.

LGG пробиотик хөрөнгөөр бүрсэн Сайн Актив йогурт нь дараах давуу талуудтай.

Монголчууд бидний өдөр тутмын амьдралд стресс бухимдал тасрахгүй. Бид уурлаж бухимдах, стресст орох бүрт бидний биеийн ашигтай бичил биет устаж байдаг.  Харин стрессийг хоол хүнсээр тэр дундаа пробиотикоор баялаг йогуртаар эмчилж болдог гэдгийг мэдэх үү? LGG пробиотик хөрөнгөөр бүрсэн сүү сүүн бүтээгдэхүүн нь бидний ходоод гэдэсний бичил орчинг тэнцвэржүүлж өгснөөр эсийн түвшинд бид эрүүл бөгөөд тайван болдог. Дараагийн удаад сэтгэл тавгүйтэх шалтгаан тохиолдвол Сайн Актив йогуртыг уугаад үзээрэй. Нэг удаа хэрэглээд зогсохгүй тогтмол хэрэглэвэл таны дархлааг бүрэн дэмжиж сэтгэл өөдрөг алхах болно.

Та хэзээ хамгийн сүүлд антибиотикийн найрлагатай эм уусан бэ? Антибиотикийн хэрэглээ нь бидний бичил орчны чанарт нөлөөлж, ашигтай бичил биетны орчин муудаж эхэлдэг. Хүний биед хүчтэй нөлөөлөл үүсгэж, өөрчлөлт ч оруулах чадвартай эм болон антибиотикийн хэрэглээний араас пробиотикоор баялаг тараг болон йогурт ууж өөрийн биеийн хэвийн бичил биетэнүүдийг сэргээгээрэй.  Өвдсөний дараа аль болох хурдан дархлаагаа сайжруулах нь чухал учир LGG пробиотик хөрөнгөөр бүрсэн Сайн Актив йогуртыг 4 долоо хоногийн турш тогтмол ууж биеийн дархлаагаа хурдан хугацаанд эрчимтэйгээр дэмжиж, эрүүлжээрэй.

Та цаг завгүй их ажилладаг уу? Их ажлын хажуугаар эрүүл хооллож, хурдан хугацаанд эрч хүч өгөх хүнс хайж явна уу? Тийм бол LGG пробиотик хөрөнгөөр бүрсэн Сайн Актив йогурт хамгийн тохиромжтой сонголт гэдгийг санаарай. Сайн Актив йогурт таныг ажиллах эрч хүчээр хангахаас гадна хоол адил цатгаж нэгэн дор хоол тэжээл болон эрүүлжих үйлчилгээг авах болно. Жингээ барих хүсэлтэй, эрүүл хооллох зорилготой хэн бүхэнд тохиромжтой.

Яагаад Актив гэж нэрлэсэн гээч? Таныг үргэлж амьдралын идэвхтэй, эрч хүчтэй байлгахад зориулсан актив буюу амьд бичил биетнүүд агуулагдсан, нэгэн савнаас хоол тэжээл болон эрүүлжих үйлчилгээг зэрэг хүртэх боломжийг олгосон учраас энэ юм.

Та ч гэсэн эрч хүчтэй, эрүүл амьдралыг хүсвэл уудаг дархлаа Сайн Актив йогуртыг байнга хэрэглээрэй. Үр хүүхэд хайртай дотно хүмүүсээ халамжлах энгийн арга бол Сайн Актив пробиотикоор баялаг йогурт юм.

 

Дархлаагаа жаргаа
Сайн Актив

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.