Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

УБ СОНГДО эмнэлэг галын аюулгүй байдлын сургуулилалт хийлээ

ikon.mn
2019 оны 4 сарын 5
iKon.MN

Галын аюулгүй байдлын сургуулилтын тухай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, Аврах 34-р анги болон бусад бүрэлдэхүүн ангийн 22 хүн мөн УБ Сонгдо эмнэлгийн мэргэжлийн анги, нийт ажилчид, албан хаагчид нь 2019.04.05-ны өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд хамтарсан гал түймэр унтраах тактикийн сургуулилт боллоо.

Сургалтаар гал гарсан үед аврах, нэрвэгдсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, Барилгын 4 болон 7 давхраас автомеханик шат болон олсоор аврах ажиллагаа болов. Онцгой байдлаас нийт 5 техник хэрэгслээр дадлага сургуулилт хийв. Галын тэвшинд гал асааж ажилчидыг гал унтраагуураар гал унтраах дадлага хийлгэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.