Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Судалгаанд оролцсон 300 гаруй хүний 27% нь "Азын" дугаар худалдаж авсан гэжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Манай улсын хэмжээнд 980,340 тээврийн хэрэгсэл байгаагаас 541,172 нь Улаанбаатар хотод, 441,169 нь орон нутагт байна.

“Авто тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэг, ерөнхий шаардлага, стандарттай холбоотой хэлэлцүүлгийг өчигдөр АТГ, АТҮТ, ЗТЯ хамтран зохион байгууллаа.

Улсын дугаар олгохтой холбогдуулан 2018 онд ЗТЯ-ны мэргэжилтэн шалгагдаад шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол бий 

 
Гэрэл зургийг MPA.mn

АТГ-аас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр АТҮТ болон ЗТХЯ-нд Ингэхдээ зам тээврийн салбарт гарч буй авлигын найман асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. 

Энэ талаар АТГ-ын урьдчилан сэргийлэх зөвлөлийн хэлтсийн ажилтан Б.Тэрбиш “Улсын дугаар олгохтой холбоотойгоор АТҮТ-ийн ерөнхий нөхцөл байдалд бид хяналт тавьж судалгаа хийсэн. Тухайлбал, албан хаагчид нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу ажиллаж байгаа эсэх, иргэдийн ярьдаг азын дугаар нь үнэтэй зарагдаж буй зэрэг асуудлуудад хяналт тавих үүднээс иргэний хяналтын зөвлөлөөс судалгаа авсан. Улсын дугаар  олгохтой холбогдуулан 2018 онд ЗТЯ-ны мэргэжилтэн шалгагдаад шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол бий” гэлээ.  

Ийнхүү АТҮТ-ийн ерөнхий нөхцөл байдлын талаар хийсэн судалгааг АТГ-ын иргэний хяналтын зөвлөлийн гишүүн М.Энхбадрал танилцуулсан юм.  

Уг судалгааг сүүлийн зургаан сарын хугацаанд хийсэн ба Цирк, Да хүрээ, 22-ын товчоо, Баянзүрх гэх дөрвөн байршилд 300 гаруй хүнийг /үйлчлүүлэгч/ хамруулжээ.

Тээврийн хэрэгслийн “Азын” дугаар худалдаж авч байсан уу? гэх асуултад

  • Үгүй гэж 73.5% нь
  • Тийм гэж  26.5% нь тус тус хариулжээ.

 “Тийм” гэж хариулсан (26.5%) хүмүүсээс азын дугаар хаанаас худалдаж авсан бэ? гэх асуултад

  • Хувь хүнээс шилжүүлж мөнгөөр авсан 50.6%
  • Бүртгэлийн хэлтсийн ажилтнуудаас мөнгөөр худалдан авсан 13.3%
  • Бусад 32.1% хариулсан байна.

2012 оны наймдугаар сараас хойш нийслэлийн улсын дугаарын сери задраагүй

 
Гэрэл зургийг MPA.mn

“АТҮТ” ТӨҮГ-ын тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон  “Шинэ стандарт болон олон нийтийн зүгээс ирсэн саналуудыг үндэслэн дөрвөн журам дээр тодорхой хэмжээний өөрчлөлт орж байна. Иргэдэд хүндрэл учруулахгүй, цахим байдлаар үйлчилгээг хөнгөвчлөх ямар арга байгааг шинэ журмаар гаргаж ирэхээр ажиллаж байна.

2012 оны наймдугаар сараас хойш нийслэлийн улсын дугаарын сери задраагүй.

Мөн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор дараах асуудлууд тулгамдаж байна.

  1. Улсын дугаарын хомсдол/ нөөцөд байгаа улсын дугаарын 88 хувь нь 1,6 цифрээр төгссөн ба Даваа гарагт замын хөдөлгөөнд оролцдоггүй улсын дугаар байгаа тул бусад гарагийн дугааруудын хомсдол үүсээд байна/
  2. Улсын дугаар дээр торгууль ногдуулах нь зохимжгүй байна.
  3. Арлын дугаар давхардах асуудал /2018 оны байдлаар 68 тээврийн хэрэгслийн арлын дугаар давхардсан байна/
  4. Өмчлөгч бүр дээр жолоочийн хариуцлагын даатгал нэхдэг
  5. Хуурамч бичиг баримт үйлдэх
  6. Улсын дугаарын солилт
  7. Гадаад улсын техникийн дагалдах бичгийн талаар нэгдсэн мэдээлэл байхгүй” гэв.