2019/11/13
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.07₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
08:00
S30
-28°
09:00
S30
-26°
10:00
S32
-21°
11:00
S32
-17°
12:00
S32
-15°
13:00
S32
-13°
14:00
S32
-12°
15:00
S32
-12°
16:00
S32
-13°
17:00
S32
-14°
18:00
S31
-15°
19:00
S31
-16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн давуу эрхэд халдсаныг шүүх тогтоож, арилжааны хоёр банкны удирдлагад хариуцлага хүлээлгэхийг даалгаж байжээ

ikon.mn
2019 оны 4 сарын 2
iKon.MN

- “Эрдэнэт үйлдвэр”-ийг ТӨҮГ болгосон нь шүүхийн шийдвэр хэрэгжиж буйн эхлэл -

УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголын зэс корпорац” компанид шилжсэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет”-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, Төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт даалгасан түүхтэй.

Гэтэл тухайн үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдвэрлэлгүйгээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49  хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн, 100  хувь төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсгэх гол үндэслэл болсон билээ.

Улмаар Иргэний болон Захиргааны хэргийн шат, шатны шүүхийн шийдвэр гарч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49  хувийг компани хэлбэрээр шилжүүлэн авсан нь үндэслэлгүй байсныг тогтоосон юм.

Харин өнгөрсөн сарын 21-нд Засгийн газар хуралдаж “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хэрэгжиж буйн эхлэл болов. Тодруулбал, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 272 дугаар шийдвэр дараах байдлаар тусгасан юм.

“Монгол Улсын Их Хурлын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны 23 дугаараар тогтоолоор Үндсэн хуулийн 25.1.15 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 16.2, 29.2.6, 29.2.7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8.1.1, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг зөрчиж, эдгээр аж ахуйн нэгжийн 49  хувийн энгийн хувьцааг худалдаж авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13-ны “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 330 дугаар тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүй болсонд тооцож, ОХУ-ын Засгийн газрын эзэмшлээс “Монголын зэс корпорац”-д шилжсэн дээрх хоёр компанийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах арга хэмжээ авч ажиллахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо /Ш.Раднаасэд/, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгажээ.

“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт даалгаж, хууль тогтоомж удаа дараа зөрчсөн Монголбанк, Засгийн газар, Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны удирдах ажилтнуудад холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгажээ.

Өөрөөр хэлбэл, уг тогтоолоор Монгол Улсын Засгийн газарт “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авах асуудлыг яаралтай шийдвэрлэж, ТӨҮГ-ын статустайгаар ажиллуулах, “уг хоёр компанийн 49 хувийн энгийн хувьцааг Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банканд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж, төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуулахыг үүрэг болгосон гэсэн үг. Энэ шийдвэр нь жилийн дараа ажил хэрэг болж байгаа юм.

УИХ-ын дээрх тогтоолыг үндэслэж, Засгийн газраас 2017 оны ХЭГ/497 дугаар албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандан, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийг ТӨҮГ болгох зорилгоор тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, дүрмийг шинэчлэн батлах үүрэг өгч байсан атлаа маргаан бүхий Засгийн газрын 2018 оны долдугаар тогтоолын зургаадахь заалтаар 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн, 100 хувь төрийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байсан юм.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар ТӨҮГ болон төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанинь тус тус ялгаатай ойлголт бөгөөд нэгэнт УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолоор ТӨҮГ байгуулж, суутган тооцох хэлцэл хийх” тодорхой хоёр үүрэг өгсөн байхад уг тогтоолыг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулиудыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэсэн байдаг. Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн энэ шийдвэр бүрэн эхээрээ www.shuukh.mn цахим хуудсанд байгаа юм.

 

Г.Равжаа 

 

x