Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/01-НД НИЙТЛЭГДСЭН

Николас Мадуро улс орондоо 30 хоногийн цахилгаан эрчим хүчний хязгаарлалт зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо 30 хоногийн хугацаатай эрчим хүчний хязгаарлалт тогтоож байгаагаа Ням гарагт зарлажээ. 

Тус улс өнгөрсөн Даваа гарагт хоёр дахь удаагаа эрчим хүчний хомсдолд орсон юм. Үүнээс шалтгаалан иргэдийн цэвэр усны хангамж тасалдсан тул цахилгаан эрчим хүчийг тодорхой цагийн хязгаартайгаар бүсчлэн хэрэглүүлэх дэглэм тогтоож байгаа нь энэ ажээ.

Ням гарагийн өглөө тус улсын засгийн газар дунд сургуулиудыг дахин хэдэн өдөр амраах, өдрийн ажлын цагийг 14:00 цагт дуусахаар богиносгож байгааг зарласан юм.

Цахилгааны тасалдлыг АНУ-ын дэмжлэгтэй хорлон сүйтгэгчид, террористууд бий болгож байгааг Мадуро дахин баталсан байна. Өчигдөр нийслэл Каракас хотод цахилгаан, усгүй болсондоо бухимдсан иргэд жагсаал цуглаан зохион байгуулжээ. Мөн дэлгүүр, үйлчилгээний газруудыг тонож, дээрэмдэх явдал түгээмэл болоод байгаа юм.

Хариуд нь Мадуро Венесуэлийн энхийг сахиулагчдын дивизэд (Cuadrillas de Paz) нийгэмд дэг журам тогтоох даалгавар өгсөн байна.

 

Эх сурвалж: Russia Today