Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Квэнтин Тарантиногийн ес дэх киноны трэйлер гарчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Холливүүдийн нэртэй найруулагчдын нэг Квэнтин Тарантиногийн ес дэх бүтээл болох “Once upon a Time in Hollywood” киноны албан ёсны трэйлер гарчээ.

60-аад оны Холливүүдийн алтан үеийг үзүүлэх энэ бүтээлийн гол дүрд Леонардо ДиКаприо, Брэд Питт нар тоглосон байна. ДиКаприо нь томоохон бүтээлд дүр авахыг хичээж байгаа жүжигчний дүрд тоглодог бол Брэд Питт түүний орлон тоглогчийн (каскадер) дүрийг бүтээжээ.

Тэднээс гадна уг кинонд Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг зэрэг одууд дүр бүтээсэн байна. Мөн 60-аад оны үед дэлгэцийн од болж байсан ч бусдын гарт амиа алдсан жүжигчин эмэгтэй Шэрон Тэйтийн дүрийг Маргот Робби бүтээжээ.

Квэнтин Тарантиногийн шинэ кино долдугаар сарын 26-нд дэлгэцэнд гарах юм.

Эх сурвалж: Mashable