2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн настай хүүг зодсон хойд эцгийг батлан даалтад гарган шалгаж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Энэ сарын 11-ний өдөр ээж нь эзгүйд дөрвөн настай хүүг хойд аав нь зодож, гэмтээсэн ч хүүг 13-ны өдөр ГССҮТ-д хүргэсэн хэрэг гарчээ.

Хүүгийн дотор эрхтнүүд бяцарсан, яс хугарсан тул ГССҮТ-д хүргэгдэн ирснээсээ хойш хоёр удаа хагалгаанд ороод байгаа ч биеийн байдал нь тааруу байгаа юм.

Хэргийн талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн ахмад Д.Будзаантай холбогдож тодруулахад "Уг хэрэгт журмын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Тухайн этгээдийг батлан даалтад гарган шалгаж байна.

Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна" гэв.

Харин хүүг эмчилж буй эмчийн дүгнэлтэд "Дөрвөн настай эрэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт хандсан. Тухайн үед хүүхдийн хэвлий битүү гэмтэлтэй, яс хугаралтай байсан учраас эхлээд яс бэхлэх мэс засалд орсон. Мөн хэвлийн хөндийн эрхтнийг шалгах мэс засалд орж, нарийн гэдэсний үхэжсэн хэсгийг тайрах мэс засал давхар хийгдсэн. Одоо хүүхдийн биеийн байдал маш хүнд, амьсгалын аппараттай эмчлэгдэж байна" хэмээн бичсэнийг NTV телевиз мэдээлжээ.

 

 

x