Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Мэдээлэл технологийн дарга нар компьютер форматлахаас өөр юм чадахгүй болчихсон байхад мэдээллийн аюулгүй байдлаа яаж хангах вэ"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:10 2019/03/20

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15:00 цагаас үргэлжлэн хуралдах бөгөөд Татварын ерөнхий хуулийг хэлэлцэж эхлэх юм байна. 

11:54 2019/03/20

https://www.facebook.com/iKonNews/videos/576863859496601/

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Яаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чинь хуулийн заалт дээр тодорхойгүй байна. 
Хамгийн бага үнэ санал болгож байгаа нь тендерт шалгарах үндэслэл болохгүй гэж байна. Хамгийн бага үнэ гэдгээ тодорхойлж хуулийн заалт болгоогүй байна. 

Ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол: Дотоодын үйлдвэрлэлийг дэмжихийн тулд импортын барааны тендерт багцлахгүй болсон. Энэ нь дотоодын ААН-үүдийг дэмжсэн нэлээн том бодлого болсон гэж ойлгож байгаа. 

11:31 2019/03/20

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/1670632506413450/

УИХ-ын гишүүн Н.Учрал: Хууль гарлаа гээд үнэндээ яаман дээр очоод тендер зарлаж байгаа нь маш хүндрэлтэй байгаа. Яамдууд тендер зарлах ажлаас хэзээ холдох юм бэ. 

Шинэ сайд очингуутаа санхүүгийн даргаа сольдог. Бид тендерээс хол байгаа гэдэг хэрнээ санхүүгийн даргаа яагаад өөрийн хүнээс сольдог юм бэ

Их хурал дээр бөөн юм болж мөнгө тавиулдаг. Хүнд суртал чинь дээрээ биш доор яамдуудад байна. Бөөн юм болж тавиулсан мөнгөө яамныхныг гуйж арай гэж олж авдаг. 

Цахим тендерийг захын нэг 10 жилийн сургуулийн хүүхэд хакердана. Мэдээлэл технологийн дарга нар чинь компьютер форматлахаас өөр юм чадахгүй болчихсон үед мэдээллийн аюулгүй байдлаа яаж хангаж байгаа юм бэ

СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Хоног хугацааны хувьд цахимаар тендер зарлахад долоо хоног зарцуулдаг болж байгаа. Яамдууд зөвхөн өөрийн хэрэгцээний бараа үйлчилгээнд тендер зарладаг болж байгаа. 
 
11:19 2019/03/20

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Тендерийн тухай хууль анх батлагдсанаас хойш 12 жилийн хугацаанд 23 удаа өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөөд өөрчлөөд яагаад өөдөлдөггүй юм бэ. 

Хэнтий аймгийн Батширээт, Дэлгэрхаан суманд 320 хүүхдийн сургууль төсөвлөж өгсөн. Гэтэл эрх мэдэлтнүүд энэ сургуулийн суудлыг багасгаад өөрийн хамаарал бүхий компаниар хийлгэсэн бодит жишээ байна. 

Дэлгэрхаан суманд спорт заалтай сургууль байгуулсан бол өнөөдөр ахиад спортын зааланд нь тэрбум төгрөг төсөвлөөд сууж байхгүй байсан.

Энэ хуульд тендерээс хоёр удаа буцаасан бол гурав дахь дээр нь шууд батална гэж байнэ. Арга зальтай хүмүүс хоёр удаа буцаагаад өөрсдийн компанийг шалгаруулах боломж нээгдэж байгаа юм бишүү. 

Ажлын хэсгийн дарга Д.Оюунхорол: Нэмсэн өөрчлөлт хийсээр байгаад урд хойноо орсон. Энэ удаад цахим систем ашиглаж тендер зарлаж, шалгаруулдаг боловсронгуй болгоё гэж байгаа юм.  

Өмнө нь тендер шалгаруулах явж далд байсан. Энэ удаагийн өөрчлөлтийг Засгийн газрын оруулж ирсэн төслийн хүрээнд хийж байгаа учраас зарим орхигдсон зүйл байна. 

Хар жагсаалтад орсон компаниудыг дахин тендерт оруулахгүй байя гэж байгаа. 

10:48 2019/03/20

Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай буюу тендерийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан гишүүн хууль санаачлагч болон ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэлэлцэж буй асуудлын саналын томъёоллыг ядаж нэг хоногийн өмнө бэлэн болгож баймаар байна. Дөнгөж сая ширээн дээр тавигдаж байна. 

Ингэж түргэн шуурхай Тендерийн тухай хуулийг хэлэлцмээргүй байна. 

Үндэсний бүтээгдэхүүнийг авахад энэ хууль яаж зохицуулах вэ. Тендерт хэзээ ч үндсэний бараа бүтээгдэхүүн шалгардаггүй. Ажлын байр бий болгоё гэж байгаа бол 

СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Хамгийн бага үнийг санал болгосон бол хамгийн тухайн компанийг шалгаруулдаг гэдэг буруу ойлголт яваад байсан. Энэ ойлголтыг арилгах зохицуулалт хийсэн. Нээлтэн дээр зарлагдсан тухайн компанийн үнэ нь шалгаруулах үндэслэл болохгүй. Үнэлгээний хороонд тухайн худалдаж авах гэж байгаа бараа үйлчилгээний чиглэлээр мэргэжсэн хүнийг оролцуулна гэсэн зохицуулалт оруулсан байгаа. 

Дотоодын үйлдвэрлэгчдэд заавал давуу эрх олгоно. Дотоодод үйлдвэрлэсэн барааг импортын бараатай хамтад нь багцалж тендер зарладаг байсныг тусад нь болгож байгаа. 

Ерөнхий гэрээгээр дамжуулан дотоодын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого оруулж байгаа. Ерөнхий гэрээ гэдэг нь жил бүрийн дамтамжтай авдаг бараа, үйлчилгээг хэлж байгаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ямар тохиолдолд тендер гэж үзээд. Ямар тохиолдолд шууд худалдан авалт гэж үзэх вэ. 

СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: 10 сая төгрөг хүртлэх гэрээг шууд худалдан авалт гэж байгаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Энэ хуулийг өөрчлөх болсон гол шалтгаан нь юу гэдгийг хууль санаачлагчаас асууя. 
Мөн Монголын компаниуд тендерт оролцох сонирхол нь буурсан. Ялж байгаа компаниудыг нь харахаар дандаа шинэ компаниуд. Тендерт яагаад дандаа шинэ компани ялдаг юм бэ. 

Энэ хуулин дээр доод үнийн санал гэж байна уу. Хэрэв байгаа бол ЖДҮ-ийн тухай хууль дээр жижиг дунд үйлдвэрлэгч тендерт оролцсон бол доод үнийн санлын дүнг 10 дүнгээр өсгөнө гэсэн заалт байсныг 15 хувь болгож өөрчилсөн. Энэ хуультай хэрхэн уялдаж байгаа вэ.     

СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд: Захиалагч компани шаардлага анхаарал тавихгүй бол шинэ компани шалгарах магадлал өндөр. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийг санаачилсан асуудал дээр тайлбар хэлмээр байна. УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарын гишүүд энэ хуулийг сайжруулах чиглэлд ажиллаж байсан. 

Засгийн газрын хувьд өмнөх тендерүүдийг авч үзэхэд гүйцэтгэсэн ажлын чанар муу, дотооддоо хийх боломжтой бүтээгдэхүүнийг дандаа гаднаас авдаг байсан учраас өөрчлөх шаардлагатай юм байна гэж үзсэн. Ингээд энэ чиглэлд судалж байсан гишүүдтэй уулзаж, хуулийн төслөө нэгтгээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн. 

Хамгийн бага үнэ өгсөн компани ялаад байдаг гэж байна. Хуульд хамгийн бага үнэ өгсөн компанийг шалгаруулна гэсэн заалт байгаад байсан. Ингэж байгаа нь чанаргүй байх, тендер дамлах асуудал үүсгэж байна. Энэ хуульд тендерийг гуравдагч этгээдэд дамжуулахыг хориглосон. Мөн хамгийн бага үнийг санал ирүүлсэн болон техникийн шаардлага хангасан гэдэг хоёр шаардлагыг нэгтгэсэн

10:15 2019/03/20

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна

Ээлжит бус чуулганы хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 

  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.11-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын 3 гишүүн 2018.06.08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүн 2018.05.15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.05.29-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг 2016.12.28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/.