Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 3 сарын 18
iKon.MN

Хангарьд ордны 14 давхарт

08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтны шуурхайд СХД-ийн Засаг дарга дүүргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. 

АШУҮИС-ийн сувилахуйн сургуульд

09:00 цагт Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” эхэлнэ. 

Төрийн ордонд

10:00 цагт Монгол Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы нээлт.

10:30 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт  МАН-аас БЗД-ийн дахин сонгуулийн үеэр гарсан будлианы талаар мэдээлэл хийнэ.

Уул уурхай хүндүйлдвэрийн яамны хурлын зааланд

 11:00 цагт Салбарын тарифын хэлэлцээр батлагдсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал хийнэ. 

9 хөлт, цагаан тугт танхимд

11:40 цагт  Төрийн дээд одон медаль гардуулна. 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт

13:00 цагт Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг хүлээн авах арга хэмжээ болно. 

"Соманг" плазад

14:00 цагт "Хан богд кашмер" компани болон “Дэлхийн Зөн Монгол” байгууллага зорилтот бүлгийн 100 гэр бүлийн 18-40 насны зуун иргэнийг сургалтад хамруулж, цалинтай дадлагажуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгийн 8 давхарт

15:00 цагт Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулна.