Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Венесуэль улсад гурав хоногийн дараа эрчим хүчний хангамж сэргэж эхлэв

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Венесуэлийн нийслэл Каракас хотын зарим хэсэгт цахилгаан эрчим хүчний хангамж сэргэсэн байна.

Пүрэв гарагийн үдээс хойш нийслэл болон Венесуэль улсын ихэнх хэсэгт эрчим хүчний тасалдал үүссэн юм. Нийт 23 мужийн 22-т нь уг тасалдал тохиолдсон тул Венесуэль улсыг бараг бүхэлд нь хамарсан байна.

Венесуэлийн эрчим хүчний хамгийн том эх үүсвэр болох Боливар мужийн Симон Боливарын нэрэмжит усан цахилгаан станцад гэмтэл гарснаас саатал үүссэн юм. Уг явдлыг тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро “Америкийн империалистуудын хорлон сүйтгэх ажиллагаа” хэмээн нэрлэж байв. Харин Вашингтоны зүгээс эрчим хүчний сааталд ямар ч хамаагүй гэдгээ хариу мэдэгдсэн юм.

Баасан гарагийн орой эрчим хүчний хангамжийг сэргээж эхэлсэн ч Боливар мужийн төв Сьюдад Боливар хотын гаднах дэд станцад дэлбэрэлт гарсан тул тасалдал дахин үргэлжилж байжээ.

Цахилгаан эрчим хүчний тасалдалтай холбоотойгоор Венесуэлийн засгийн газар Даваа гарагийг ажлын бус өдөр болгож зарлаад байгаа юм.

 

Эх сурвалж: ТАСС