Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө #ЦУУРХЛЫГ_ЗОГСООЁ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 6
Сурталчилгаа

Өнгөрсөн жил онлайн орчинд тархсан цуурхалд итгэсэн иргэд гурван хүний аминд хүрсэн хэрэг Энэтхэгийн зүүн хойд мужид болжээ.

Тодруулбал “Гадуур хүүхдийн хулгайч нар их явж байгаа” гэх мэдээлэлд итгэсэн иргэд тосгондоо ирсэн гаднын хүмүүсийн амийг ийнхүү хөнөөсөн байна. Үүгээр зогсохгүй цуурхалд итгэсэн иргэдийн бусдын аминд хүрсэн тохиолдол Энэтхэг улсад л дөрвөн жилийн дотор 31 бүртгэгджээ.

Хэдий үүнтэй адил тохиолдол Монгол Улсад бүртгэгдээгүй ч сошиал орчинд тархсан баримтгүй цуу ярианд итгэснээр бусдын нэр хүндэд нөлөөлсөн тохиолдол цөөнгүй.

Тэгвэл ам дамжсан яриа, цуурхалд өртсөнөөр хувь хүний амьдрал нь сүйдэж, нийгэм дэх карьертаа цэг тавьсан хохирогчдын дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Нөгөөтэйгүүр нийгмийн харилцаанд эрэгтэй хүнээс илүүтэй эмэгтэй хүнд тавих шаардлага нь хамгийн өндөр байгаа нь түлхүү нөлөөлдөг.

 

Хэдий цуурхал нь эмэгтэй хүний биеийг хөхрүүлж, өвтгөн зовоож чадахгүй боловч хэзээ ч үл залруулах боломжгүй сэтгэлийн зовиурыг буй болгох аймшигт үр дагавартай. Тэгвэл энэ бүхний эсрэг олон нийтийг уриалан Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител Группээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 3-р сарын 8-ны өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө #Цуурхлыг_Зогсооё уриалгыг гаргаж байна.

Та бүхэн цахим орчинд бидэнтэй хамт #Цуурхлыг_Зогсооё түлхүүр үгийг ашиглан дуу хоолойгоо ЭНД дарж нэгтгээрэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.