2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
14:00
S30
19°
15:00
S30
18°
16:00
S32
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
13°
21:00
S31
11°
22:00
S31
10°
23:00
S31
00:00
S31
01:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын даргын захирамжийн хугацаа дууссан тул хүүхдийн тоглоомын төвүүд ажиллаж эхэлжээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим хүүхдийн тоглоомын төвүүд энэ сарын 1-нээс ажиллаж эхэлжээ.

Томуугийн вирусийн халдварын тархалт нэмэгдэх эрсдлээс сэргийлж Хотын даргын захирамжаар хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоосон. Мөн дээрх хугацаанд нийслэлийн ЕБС, цэцэрлэгээс бусад сургалтын үйл ажиллагаа, олон нийтийн арга хэмжээ, кинотеатр, үзвэр үйлчилгээ болон ресторан, нийтийн хоолны газарт 0-10 хүртэлх насны хүүхдэд үйлчлэхгүй байхыг холбогдох газруудад үүрэг болгоод байсан юм.

"Захирамжийн хугацаа дууссан тул хүүхдийн тоглоомын төв, зарим үйлчилгээний газруудаар хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлэх боломжтой. Захирамжийн хугацааг сунгах шийдвэр гараагүй" гэдгийг НЗДТГ-ын хуулийн хэлтсээс мэдээллээ.

Гэсэн ч эрүүл мэндийн байгууллагуудаас бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, олон нийтийн газарт аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, амин дэм ихтэй илчлэг хоол хүнс хэрэглэх, амны хаалтыг тогтмол зүүлгэж хэвших, амьсгалын замын халдварт өвчин болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг эцэг, эхчүүдэд уриалж байгаа юм.

x