Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/27-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны Вьетнам явах замдаа тамхилж буй дүрсийг Японы телевиз үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уныг архаг тамхичин гэх мэдээлэл бий. Тэрээр өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээр хийхээр Вьетнамын нийслэл Ханойд ирээд байгаа юм.

Ким Жон Ун нийслэл Пёньянаас Ханой хүртэл 70 цаг үргэлжилсэн урт аялалыг төмөр замаар туулаад байгаа.

Тэгвэл Японы TBS сувгийнхан Ким Жон Уныг Хятадын өмнөд хилийн Наннинь хотын өртөөнд түр зогсохдоо салхилж, тамхи татаж байгаа дүрсийг буулгаж чаджээ.

Энэ үед удирдагчийн төрсөн дүү бүсгүй Ким Ёо Жон үнсний болор сав барьж ирээд ахдаа үйлчилж байгаа нь бичигдсэн байна.

Эрх баригч Хөдөлмөрчдийн Намд дээд албан тушаал хашдаг Ким Ёо Жон ахынхаа оролцсон дээд хэмжээний уулзалтуудын үеэр маш завгүй ажиллаж, бүх ажлыг зохион байгуулдаг нь харагддаг.

Эх сурвалж: The Guardian