Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Валентины баярыг угтаж Сидней хотын амьтны хүрээлэн экс найзынхаа нэрийг хорт могойд өгөх шалгаруулалт зарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн Валентины баярыг тохиолдуулан Австралийн Сидней хотын амьтны хүрээлэн 10 орчим хоногийн өмнө нэгэн сонирхолтой уралдааныг залуусын дунд зарлажээ.

Өрсөлдөгчдөөс нэг азтан тус хүрээлэнд амьдардаг дэлхийн хамгийн хортой могойнуудын нэг болох хүрэн могойд салсан найзынхаа нэрийг өгөх эрх хожих юм.

Оролцогчид амьтны хүрээлэнгээс гаргасан хуудсанд хуучин найзынхаа нэрийг бичиж, яагаад хорт могойнд нэрийг нь өгөх ёстойг тайлбарласан байх ёстой.

Үүнээс гадна Австралийн Байгаль Хамгаалах Санд нэг австрали долларын хандив өгснөөр өрсөлдөх эрхтэй болох юм. Шүүгчдийн тусгай баг Валентины баярын өдөр буюу Пүрэв гарагт ялагчийг тодруулж, зарлах ажээ.

Үндсэндээ хайртай хүнээ хамгийн их гомдоосон этгээдийн нэрээр могойг нэрлэх юм байна.

2017 онд Вашингтон хотын нэгэн кафе хогийн саван дээрээ экс найзынхаа нэрийг тавиулах уралдаан зарлаж байсан юм. Тэр үед хүмүүс зөвхөн гомдсон найзынхаа нэрийг илгээгээгүй, зарим нь улс төржүүлж АНУ-ын ерөнхийлөгч Трамп, дэд ерөнхийлөгч Пэнс нарын нэрийг илгээж байсныг кафены эзэн мэдээлж байв.

 

Эх сурвалж: The Washington Post