Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бид усны асуудлаа шийдэхгүйгээр экспортоо хүссэн хэмжээнд нэмэгдүүлж чадахгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын хувьд экспортын бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн үнээр буюу боловсруулж, баяжуулж, өндөр үнээр зарах хэрэгтэй гэдгийг хүн бүр шахуу л хэлж, ярьдаг.

Гэхдээ ийнхүү илүү боловсруулан худалдаж, үйлдвэрүүд хөгжихөд тулгамдаж буй асуудлын нэг нь усны нөөц, хангамжийн асуудал юм.  “Эрдэнэс Тавантолгой-Инноваци, үйлдвэрлэл” зөвлөгөөний үеэр тавигдсан илтгэлүүдийн нэг нь “Өмнийн говийн ус хангамжийн асуудал, хэтийн төлөв”-ийн тухай байсан байна уг илтгэлийг “Усны үндэсний төв” ТББ-ийн дэд захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ш.Ганзориг тавьсан юм. 

Илтгэлд гарсан онцлох хэсгээс хүргэж байна. 

Манай улсад усны нөөц бага учраас үйлдвэрлэлийг хязгаарлах уу, эсвэл үйлдвэрүүдийг хүссэн хэмжээгээр нь усаар хангаад нөөцөө барах уу гэх хоёр сонголт нэн тэргүүнд тавигдана. 

Дэлхийн дунджаар нийт орж байгаа хур тунадасны 39 хувь нь гадаргын урсацыг бий болгодог бол манай орны хувьд 10 хувь орчим байдаг. Энэ нь Монгол орны эх газрын эрс тэрс уур амьсгал, далайн түвшнээс дээш харьцангуй өндөрлөг, хуурай бүс нутагт оршдог онцлогоос хамаардаг байна. 

Манай орны гол мөрний усны нөөц жил бүр өөр өөр байдаг ба дунджаар 34,6 км3/жил байдаг аж. Усны нөхөн сэргээгдэх хугацаа гэж байдаг байна. Тухайлбал, гадаргын усны нөөц нь 14 хоногт, харин газрын доорх усны нөөц нь 10,000 хүртэл жилд нөхөн сэргээгддэг. Өөрөөр хэлбэл,  бид нөхөн сэргээлтээ байгаль орчинд ээлтэй талаас нь бодвол гадаргын усаа хэрэглэх нь зөв юм. 

Монголчууд жилдээ усны нийт нөөцийнхөө 5 хувийг ашигладаг

Бид ойролцоогоор сүүлийн 30-40 жилд ашигласан нийт ус ба хэрэглээ нь  400-500 сая м3/жил буюу 0.4-0.5 км3/жил байгаа нь ашиглах боломжтой нөөцийнхөө таван хувийг ашиглаж байна гэсэн үг. Харин 2030 оны үед усны хэрэглээ ямар байх талаарх тооцооноос үзэхэд Монгол улсын хэмжээнд нийт усны хэрэглээ 1.5-2.0 км3 усыг жилд хэрэглэхээр төлөвтэй байна. 

Мөн усны нөөц  бүрэлдэхдээ ямар хэмжээний бороо орж байгаагаас шалтгаалдаг. Тухайлбал, дэлхий дээр орсон борооны 60 хувь нь ууршаад 40 хувь нь гол болж урсдаг. Харин Монголд 90 хувь нь ууршаад, 10 хувь нь урсдаг. Үүнээс харвал манай улс ямар их чийгийн дутагдалтай байдгийг харж болох юм. 

Тавантолгойн бүс нутгийн усны хэрэглээний тухайд: 

2030 Water Resources Group олон улсын судалгааны газраас Монголын томоохон үйлдвэрүүдийн төлөвлөлтийг гаргаж ирсэн байдаг байна. Мэдээж хэрэг үйлдвэрүүдийн усны хэрэглээ нэмэгдэх хандлагатай  нь энэхүү төлвөөс харж болно. 

Тавантолгойн бүс нутагт хийгдэж байгаа болон төлөвлөлтийн тоймыг харвал:

No.

Хийгдэж буй/төлөвлөгдөж буй төслүүд

Хүчин чадал

Oператор компани

Байршил

Усны хэрэглээ (м3/жил)

Статус

1

Цахилгаан станц

18 мв

Монголиан Майнинг корпорац

Ухаа худаг

132,000

Байгаа

2

Цахилгаан станц

450 мв

Консорциум яригдаж байгаа / MCS Энержи удирдана

Тавантолгой

1,200,000

Төлөвлөсөн

3

Нүүрс угаах үйлдвэр

15 сая түүхий нүүрс

Монголиан Майнинг корпорац

Ухаа худаг

756,864

Байгаа

4

Нүүрс угаах үйлдвэр

Мэдээлэл байхгүй

(хуурай технологи)

Тавантолгой JSC

Тавантолгой

0

Байгаа  боловч одоогоор ажиллаагүй

5a

Нүүрс угаах үйлдвэр

15 сая түүхий нүүрс

Консорциум яригдаж байгаа / MМС удирдана

Ухаа худаг

2,270,592

Төлөвлөсөн

5b

Нүүрс угаах үйлдвэр

30 сая түүхий нүүрс

Консорциум яригдаж байгаа / Эрдэнэс Тавантолгой удирдана

Тавантолгой

4,541,184

Төлөвлөсөн

5c

Нүүрс угаах үйлдвэр

5 сая түүхий нүүрс

Тавантолгой ХК

Тавантолгой

0

Төлөвлөсөн

6

Нүүрс угаах үйлдвэр

Мэдээлэл байхгүй

(хуурай технологи)

Тавантолгой ХҮ

Тавантолгой

0

Төлөвлөсөн

Тавантолгойн бүс нутгийн усны хэрэглээний төлөв:

Усны эрэлт, сая м3/жил

Суурь

Бага эрэлттэй хувилбар

Дунд эрэлттэй хувилбар

Өндөр эрэлттэй хувилбар

Он

2015

2030

2040

2030

2040

2030

2040

ХАА

0.01

0.01

0.02

0.01

0.02

0.01

0.02

МАА

0.24

0.34

0.47

0.34

0.47

0.39

0.57

Ахуйн хэрэглээ (хот)

2.13

3.31

4.46

3.33

4.48

3.37

4.53

Ахуйн хэрэглээ (хөдөө)

0.50

0.57

0.65

0.63

0.71

0.74

0.83

Үйлдвэрлэл

0.25

0.38

0.53

0.63

1.17

1.25

3.65

Уул уурхайн усны эрэлт

0.34

1.12

1.12

6.15

6.15

12.71

12.71

Нийт Суурь

3.66

6.87

8.38

10.46

12.38

17.43

21.28

Усны эрэлт – Төслүүд

 

 

 

 

 

 

 

ЦС-ууд (төлөвлөж буй)

 

-

-

1.20

1.20

1.20

1.20

НУҮ (төлөвлөж буй)

 

-

-

2.27

2.27

4.54

4.54

ЦС (одоо байгаа)

0.13

0.13

0.13

0.13

0.13

0.13

0.13

НУҮ (одоо байгаа)

0.76

0.76

0.76

1.51

1.51

2.27

2.27

Нэмэлт уурхайн ус

 

-

-

1.17

1.17

1.88

1.88

Нийт Төлөвлөсөн төслүүд

0.89

0.89

0.89

6.28

6.28

10.03

10.03

Нийт усны эрэлт

4.55

7.76

9.27

16.75

18.66

27.46

31.31

Хэрвээ үйлдвэрүүдийг сайн хөгжүүлье л гэвэл усны хэрэглээ зайлшгүй дутагдана. Энэхүү дутагдаж буй хэрэгцээг хангахын тулд нэгдүгээрт, усаа хэмнэх, хоёрдугаарт, усны нөөцийн эх үүсвэрүүдээ нэмэгдүүлэх шаардалагатай байна. 

Усны нөөцийг нэмэгдүүлэх хувилбарууд /анхан шатны судалгаагаар/
1. Өмнөговийн бүсийн томоохон ус хэрэглэгчдийг ойр орчмын газар доорх усны эх үүсвэрээс хангах 
2. Өмнөговийн бүсийн томоохон ус хэрэглэгчдийг гадаргын усны эх үүсвэрээс хангах 
3. Газар доорх болон гадаргын усны эх үүсвэрээс хосолсон байдлаар хэрэглэх /Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн бусад/
4. Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын сав газрын газар доорх усаар хангах 

Дээрх хувилбаруудаас гурав, дөрөв дэх хувилбар нь хамгийн боломжит хувилбар гэж мэргэжлийнхэн үзсэн байна. Өөрөөр хэлбэл, тодорхой хэмжээгээр газрын доорх усны нөөцөө хэрэглэх ёстой. Харин үлдсэн дутагдаж буй усны нөөцөө хаа нэгэн газраас авч татах юм. 

Мөн Монгол улсын хэмжээнд хэрэгцээ өсөн нэмэгдэж буй Туул голын сав газраас ус татах нь буруу гэдгийг МУ-ын зөвлөх инженер онцлон хэлж байсан юм. Учир нь  Туул гол Улаанбаатар хотын ирээдүйн хэрэгцээг хангахад зориулагдсан байна. Тиймд Орхон, Хэрлэн гол үлдсэн ба эдгээр газарт урьдчилсан судалгааг явуулжээ.

Орхон голоос усыг хуримтлуулан татах хувилбар
Аливаа төсөл явахын тулд ТЭЗҮ-ийг заавал хийх ёстой. Орхон гол нь Сэлэнгэ мөрний ус хурах талбайд хамрагдах уг төсөл нь ОХУ-тай ярилцах асуудал болоод байгаа юм. Дэлхийн банкны төслөөр бүс нутгийн байгаль орчны үнэлгээг хийсний дараа ТЭЗҮ, БОННҮ-г хийнэ. Заавал ТЭЗҮ-ийг баталгаажуулсны дараа уг төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах ёстой ажээ.

Хэрлэн  голоос усыг хуримтлуулан татах хувилбар
Хэрлэн голоос яндан хоолойн шугам хоолойгоор усыг татаж авах юм. Хэрлэн голоос 10 хувийн урсацыг бид ашиглах эрхтэй бөгөөд  3-5 хувийн урсацыг говь уруу шилжүүлэх боломжтой гэдэг  урьдчилсан судалгаагаар гарсан. Эхний ээлжинд ТЭЗҮ болон Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг хийх шаардлагатай байна. ТЭЗҮ-ийг хийсний дараа уг төслийг хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах нь зүйтэй.

ТЭЗҮ-ийн үндэслэл гарсны дараагаар төслийг хэрэгжүүлэх эсэх шийдвэрийг гаргах ёстой байдаг. Тэгэлгүйгээр ТЭЗҮ нь гараагүй байхад улс төрчид уран цэцэн үг ярьж, төслийг хэрэгжүүлэхгүй ёсгүй байна. Учир нь гадаргын усны нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэх төслүүдийг зөв голдрилоор явуулахын тулд эхлээд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шаардлагын дагуу ТЭЗҮ-үүдийг боловсруулах нь хамгийн чухал асуудал болоод байна. 

Гэхдээ зөвхөн ТЭЗҮ-ээс гадна нийгэм, байгаль орчны судалгааг зайлшгүй хамт хийх шаардлагатай юм. Үүний дараа тухайн төслийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэсэн шийдвэрийг гаргах бөгөөд энэ дарааллыг баримтлахгүй байгаагаас зөвхөн судалгааны ажил явж эхлэж байхад л уг төслийг барьж эхлэх гэж байна гэсэн ойлголтыг олон нийтэд түгээж байгаа нь томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хугацаа алдах нэг нөхцөл болдог. 

Иймд боломжит бүх төслүүдийн судалгааны ажлууд, тэр тусмаа ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг төр, засгийн газар бодлогын хэмжээнд авч үзэж шаардлагатай бол улсын төсвийн хөрөнгө оруулалтаар захиалга өгч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зөвлөх багийг оролцуулж хийлгүүлсэн байх шаардлагатай байна.

Усны томоохон боомт барих төсөл хэрэгжүүлэх үе шатуудын тухайд: 

Олон улсад хэрэгжүүлсэн туршлагуудаас үзэхэд гадаргын усны нөөцийг ашиглах төслүүд нь олон жилийн хугацаа шаардагддаг.

Төслийн үе шатууд

Зарцуулах хугацаа, жил

Стартегийн төлөвлөлт, төслийг эхлүүлэх

3-20

Талбайн урьдчилсан судалгаа

Газрын зураг, хайгуул, материал цуглуулах

ТЭЗҮ

Нөөц, хувилбарууд, техникийн шийдэл

1-3

Боомтын хөндлүүр, хиймэл нуурын байрлалын сонголт

2-4

Боомтын хийц, хэлбэрийн сонголт

Боомт барих талбайн нарийвчилсан хайгуул судалгаа

1-2

Гидротехникийн барилга байгууламжийн нарийвчилсан зураг төсөл

Барилга угсралтын ажил

2-6

Дээрх хүснэгтээс  харвал зөвлөх инженерийн хэлж байгаагаар гадаргын усны ашиглалтын хэмжээг нэмэгдүүлж, богино хугацаанд нөхөн сэргээгдэх усны нөөцөө түлхүү ашиглах нь тогтвортой хөгжил, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын үүднээс хамгийн зөв шийдэл хэмээн үзэж байна

Мөн гадаргын усыг ашиглах томоохон төслүүдийн ТЭЗҮ, БОНҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлал, стандартын дагуу юуны түрүүн хийж баталгаажуулснаар уг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдэхээс гадна төсөл амжилттай хэрэгжихэд саад болж буй бусад эрсдлийг давж гарахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг онцлон хэлж байв.