Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

Афганистаны дайнд Зөвлөлтийн “Муслим батальон”-ыг командалж байсан Борис Керимбаев нас баржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Афганистаны дайны үед Зөвлөлтийн армийн “Муслим батальон” гэж алдаршсан ангийг командалж байсан хурандаа Борис Керимбаев өчигдөр 71 насандаа нас барсныг Казахстаны хэвлэлүүд мэдээлжээ.

Тэрээр 1981-1983 онд Зөвлөлтийн армийн 177 дугаар тусгай батальоныг командлан Афганистаны дайнд оролцож алдаршсан хүн юм. Казахстанд байгуулагдсан уг батальон тухайн үед Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн “стан” улсуудын цэргүүдээс бүрэлдэж байжээ.

Хошууч цолтой байсан Керимбаевыг дайснууд нь буюу Афганистаны можахедууд “Кара майор” (Хар хошууч) гэж нэрлэж байсан гэдэг.

1982 онд Кабулаас хойд зүгт 70 км зайтай Панжширын хөндийд Ахмад Шах Масудын зэвсэгт бүлэгтэй есөн сар тулалдсаны эцэст Керимбаев гал зогсоох хэлэлцээр байгуулж чадсан юм.

Тухайн үед Керимбаевын батальон тус бүс нутгийг нийслэл Кабултай холбодог стратегийн ач холбогдолтой зам харгуйг хяналтдаа оруулж чадсан байна. 1992 онд ЗХУ задарч Казахстан улс тусгаар тогтносны дараа Керимбаев хурандаа цолтой армиас чөлөөлөгдөж байжээ.

Ирэх Баасан гарагт ЗХУ-ын цэрэг Афганистанаас гарч дууссаны 30 жилийн ой тохиох гэж байна. Зөвлөлтийн сүүлчийн цэрэг 1989 оны хоёрдугаар сарын 15-нд Афганистаныг орхисон юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty