Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын арми дайснаа хараагүй болгож, ухааныг нь самууруулдаг зэвсэгтэй болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын тэнгисийн флотын хоёр хөлөг онгоцонд 5П-42 Филин нэртэй шинэ зэвсэг суурилуулсан тухай үйлдвэрлэгч Русэлектроникс компани РИА Новости агентлагт өчигдөр мэдээлжээ.

Уг зэвсэг нь үхлийн аюулгүй боловч дайсны цэргүүдийг түр зуур хараагүй болгож, ой ухааныг нь самууруулж, бөөлжүүлдэг нөлөөтэй гэнэ.

Туршилтад оролцсон сайн дурынхан тусгай хамгаалалттайгаар 2 км зайнаас бай буудаж үзсэн ч байгаа олж харахгүй, овоо хараагаа чиглүүлж чадахгүй байсан гэжээ.

Тэдний 45 хувь нь толгой эргэж, бөөлжис цутгаж байснаа хэлсэн байна. 20 хувийнх нь нүдэнд хий юмс харагдаж байсан гэнэ. Туршилтад хэдэн хүн оролцсон талаар Русэлектроникс мэдээлээгүй байна.

Филинээр мөн шөнийн дурантай зэвсгүүд, лазерын мэдрэгчүүд, пуужингийн чиглүүлэгч системүүдийг ажиллагаагүй болгож чадахыг үйлдвэрлэгч нь мэдээлжээ.

Одоогоор Оросын умард флотын Адмирал Горшков, Адмирал Касатонов харуулын хөлгүүдэд шинэ зэвсгийг суурилуулаад байгаа ба дахин хоёр өөр хөлөгт суурилуулах ажил явагдаж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today