Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтыг маргааш өгч эхэлнэ

ikon.mn
2019 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/318158132011065/

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "НӨАТ-ын буцаан олголтыг 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгоно.

Буцаан олголтыг маргаашаас олгоно. Пүрэв, Баасан гарагт багтаана. Мөнгийг шууд данс руу нь шилжүүлнэ.

Буцаан олголтын хоёр хувь хэвээр байна.

НӨАТ-ын буцаан олголтын системд хамрагдалт 40-өөд хувиар нэмэгдсэн.

Одоо байгаа системээ сайжруулж, хамрагдалтаа нэмэгдүүлсний дараа буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар ярьж болно.

Мөн өнөөдөр Татварын Ерөнхий газрын даргыг ажлаас нь чөлөөлсөн.

Сангуудын шалгалт хийгдэж дууссан. Цагаан сарын дараах хуралдаанаар авах арга хэмжээг хэлэлцэнэ" гэлээ.

Үргэлжлүүлэн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийж, сэтгүүлчтдийн асуултад хариуллаа.

Хотын даргыг батламжлах эсэхийг нам дээр ярилцаж байгаа

 

-Хотын даргыг хэзээ батламжлах вэ?

-Улаанбаатар хотын агаарын бохирдол, түгжрэл гээд нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадах хүнийг томилно. Бид нам дээрээ ярилцаж байгаа.

- Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг арилжаалсан үгүй гэх мэдээлэл явж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 100 хувь Засгийн газрын нэр дээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй байгаа. Шүүхийн шийдвэр гарсан хэдий ч одоогоор 100 хувь Засгийн газрын мэдэлд байж, ТУЗ-д нь Засгийн газраас томилсон хүмүүс ажиллаж байна.

Шүүхийн шийдвэрийг биелүүлэх асуудлаар ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Нууцын зэрэглэлтэй асуудал байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй.