Уншиж байна ...
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын киноны салбарынхан нуусан орлогынхоо $1.7 тэрбумын татварыг нөхөн төлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хятадын кино од Фан Бинбинийг тойрсон дуулианаас хойш тус улсын кино үйлдвэрлэлийн салбарынхан 11.5 тэрбум юаний ($1.7 тэрбум) нуусан орлогын татвараа нөхөж төлснийг Синьхуа агентлаг өчигдөр мэдээлжээ.

Өнгөрсөн онд Хятадын кинотеатруудын дотоодын уран бүтээлүүдээс олсон нийт орлого 37.9 тэрбум юань байсан гэвэл дээрх мөнгө бараг гуравны нэг нь болж байна.

Нэрт жүжигчин Фан Бинбиний татвараас зугтсан хэргийг шалгасныхаа дараа аравдугаар сард Хятадын засгийн газар 2018 оныг дуустал өршөөлийн хугацаа зарлаж, энэ хугацаанд сайн дураар татвараа нөхөж төлбөл ял зэмгүй өнгөрөөхөө киноны салбарынханд амласан юм.

Тухайн үед Фан Бинбин гурван сар орчим хугацаанд хоригдсоныхоо дараа 884 сая юаний ($129 сая) торгууль хүлээж байв.

Хятадын Татварын алба, Үндэсний Радио Телевиз, Киноны захиргаа хамтарсан мэдэгдэлдээ дээрх үр дүнг киноны салбар “өөрийн алдаагаа зассан” сайн жишээ гэж магтжээ.

 

Эх сурвалж: Xinhua