Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЗХЖШ-аас өнгөрсөн оны тайлангаа танилцууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Зэвсэгт хүчний жанжин штабаас 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Энэ талаар ЗХЖШ-ын орлогч дарга, Бригадын генерал Ж.Бадамбазар танилцуулав. Тэрбээр “ЗХЖШ-аас Монгол Улсын Зэвсэгт хүчний 2018 оны үйл ажиллагааны хэрэгжилт, хүрсэн үр дүнгийн талаар иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор энэхүү хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байна. 

Зэвсэгт хүчинд алба хааж байгаа бие бүрэлдэхүүний 85.1% нь эрэгтэй, 15.9% нь эмэгтэй алба хаагчид байна. 

2018 онд гадаадын зургаан улсад 18 офицер академийн боловсрол, 69 ахлагч цэргийн дээд боловсрол эзэмшиж, Зэвсэгт хүчний анги, салбарт томилогдон ажиллаж байна. Мөн гадаадын 17 улсад /ОХУ, БНХАУ, АНУ, Япон, ХБНГУ, БНСУ, БНТУ, БНЭУ, БНФУ, Канад, Итали, Австрали Тайланд, Камбож, Малайз, Индонез, Непал/ 151 офицер, 69 ахлагч урт, богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт, дамжаанд суралцсан” гэсэн мэдээлэл өглөө. 

Монгол Улсын ЗХЖШ нь 36 улстай хамтын ажиллагаатай бөгөөд түүний дотор цэрэг-техникийн хамтын ажиллагаатай таван улс /ОХУ, БНХАУ, Украйн, Беларусь, Турк/ байна.