Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нэтфликсийн бүтээсэн анхны Солонгос цуврал кино удахгүй цацагдаж эхэлнэ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Интернэт стриминг үйлчилгээний Нэтфликс компани өөрийн бүтээсэн “Kingdom” нэртэй анхны Солонгос цуврал киногоо ирэх Баасан гарагт үзүүлж эхлэхээр болжээ.

Өмнөд Солонгосын найруулагч, жүжигчид оролцож, их хэмжээний хөрөнгөөр бүтээгдсэн уг цуврал нь зургаан бүлэгтэй. Бүлэг тус бүрийг бүтээхэд хоёр тэрбум вон ($1.7 сая) зарцуулсан байна.

Цус сорогчийн сэдэвтэй уг бүтээлд 15 дугаар зууны Жосоны вант улсад болж буй үйл явдлыг харуулжээ. Зохиолын санааг бүр 2011 онд гаргаж байсан ч Өмнөд Солонгосын телевизээр үзүүлэхэд хэтэрхий их хүчирхийлэл, цуст үйл явдалтай тул хойшилсоор өнөөг хүрсэн юм байна.

Эрх мэдлийг гартаа авах далд зорилготой сайд өвчтэй хаанд нэгэн нууц эм өгч амьд байлгасан нь сүүлдээ эрхэм дээдсийг дийлдэшгүй цус сорогч болгон хувиргадаг ажээ.

Удам залгах ханхүү уг хэргийн нууцыг тайлахын төлөө тэмцэж байгаагаар үйл явдал өрнөдөг байна.

“Kingdom” цуврал Нэтфликс сүлжээгээр нэгдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дэлхий дахинд цацагдах юм.

Эх сурвалж: Yonhap News, CNET