Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

225 сая төгрөг хожсон супер азтан урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирлоор 225 сая төгрөгийн супер азтан тодорсон билээ.

Харин тус азтан сугалааны урамшууллаа авах хүсэлтээ өнөөдрийг хүртэл гаргаагүй байгаа аж. Тухайн иргэн хүсэлтээ гаргасны дараа олон нийтийн өмнө хонжвороо авах боломжтой эсэхийг өөрөөс нь тодруулаад эргэн мэдээлэх болно гэдгийг Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан хэллээ.

Журмын дагуу сугалаанд хонжвор хожсон иргэн урамшуулал авах хүсэлтээ гаргаагүй бол сугалаа зохион байгуулагдсанаас хойш 72 цагийн дараа гар утсанд нь мессэжээр мэдэгддэг юм байна. Тиймээс өнөөдөр мессэжээр мэдэгдсэний дараа хүсэлтээ гаргах магадлалтай юм.

Супер шагналыг хэн хожсон талаар ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир хэвлэлд өгсөн тодруулгадаа "Супер шагналын эзэн маань нийслэлийн Баянгол дүүргийн ахмад настан" хэмээн ярьсан билээ.