Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын байлдааны нисэх онгоцнууд Япон тэнгисийн дээр агаарт мөргөлджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Оросын байлдааны хоёр нисэх онгоц алс дорнодод сургуулилалт хийж байх үедээ агаарт мөргөлдсөн тухай тус улсын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Баасан гарагт гаргасан мэдэгдэлд Оросын армийн Су-34 нисэх онгоцнууд эргээс 35 км зайнд Япон тэнгисийн усан дээр сургуулилалтын нислэг үйлдэж байхдаа мөргөлдсөн тухай мэдээлсэн байна.

Хоёр онгоцны нисгэгчид шүхрээр бууж амжсан гэж байгаа ч тэдний хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Аврагчдыг осол гарсан газар руу илгээжээ.

Мөргөлдсөн нисэх онгоцнууд пуужин тээвэрлэж яваагүйг Оросын армийнхан баталсан байна.

 

Эх сурвалж: Интерфакс