Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

“ТҮМЭН ШУВУУТ” органик бордоо үйлдвэрлэнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Манай улс бордооны хоёр үйлдвэртэй. Тэд дотоодын бордооны хэрэгцээний хоёрхон хувийг хангадаг. Тэгэхээр бид нүүрс, ноолуураа зарж олсон хэдийнхээ дийлэнх хэсгийг бордоо худалдаж авахад  зориулдаг гэсэн үг.

 Гаалийн мэдээнээс жишээ татахад, жилд 100 мянган тонн азотын бордоог 30 сая ам.доллараар худалдаж авчээ. Хувьцаагаа олон нийтэд санал болгоод хоёр хонож буй “Түмэн шувуут”-ынхан энэ орон зайг олоод харчихаж.

Тэд өндөглөгч тахианы аж ахуйгаас жилд гардаг 5750 тонн сангасаа хэн нэгэнд үнэгүй тараадаг эд биш мөнгө болгох шийдвэрийг гаргажээ. Тодруулж хэлбэл сангасыг бордоо болгоно.

Дэлхий нийтээр химийн бордооноос татгалзаж эхэлсэн өнөө үед сангаснаас гаргах органик бордоо бэлтгэх нь цаг үеэ мэдэрсэн ашигтай бизнес гэж хэлж болно.

 “Түмэн шувуут”-ын өндөглөгч тахианы аж ахуйгаас өдөртөө 25 тонн шингэн сангас гардаг. Махны чиглэлийн тахианы аж ахуй нэмэгдэхээр энэ тоо мэдээж өснө.

Тиймээс тэд бордооны үйлдвэрээ өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуйнхаа дэргэд барихаар төлөвлөчихөж. Мэдээж газар нь бэлэн.

IPO-гоос мөнгө бослоо л бол үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлэнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. Органик бордооны үйлдвэрт тэд 1.7 тэрбум төгрөг төсөвлөжээ. Дэлхийн хөгжингүй орнуудад шувууны сангасаар хийсэн бордоог үр тариа, жимс жимсгэнэ, нарийн ногоо тариалалт, цэцэрлэгжүүлэлтэд өргөнөөр ашигладаг юм байна.

Манай улсын бордооны нэг жилийн хэрэгцээ 150-200 мянган тонн. “Түмэн шувуут”-ын  үйлдвэрийн хүчин чадал жилийн  2000 орчим тонн. Жилийн хэрэгцээний багахан хэсгийг хангах энэ үйлдвэрийн бордоо органик учраас хэрэглэгчдийн дунд өндөр эрэлт үүсгэх нь тодорхой.

Түүхий эд нь үнэгүй учраас үйлдвэрлэсэн бордоогоо зах зээлийн үнээс бага ханшаар хэрэглэгчдэд санал болгох том давуу тал “Түмэн шувуут”-ынханд бий.

Үйлдвэрээ  энэ жилдээ багтааж ашиглалтад оруулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд ярьж байна. Үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сангасны бордооны үйлдвэрлэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Японы Kohshin компаниас худалдаж авахаар болжээ.

Онцолж хэлэхэд “Түмэн шувуут” компани ирээдүйд барих үйлдвэрүүдийнхээ технологи, тоног төхөөрөмжийг салбартаа дэлхийд тэргүүлэгч компаниудаас авахаар төлөвлөсөн байна лээ. Одоо хэрэглэж байгаа технологи, тоног төхөөрөмжүүд нь ч дэлхийд алдартай брэндүүд юм.

Дэлхийн хүн амын дөрөвний нэг нь органик бордоогоор тэтгэгдсэн нэмэлт ургацаар хооллодог гэсэн сонирхолтой статистик бий.  Цаашид жил ирэх тусам бордооны хэрэглээ ихсэнэ гэсэн урьдчилсан таамаглал хэдийн гарчихаж.

 Хүн төрөлхтөн 1990 онд 230 сая тонн бордоо хэрэглэсэн бол 2000 онд 307 сая тонныг хэрэглэжээ. Манайд ч ялгаагүй. Бордооны хэрэглээ өссөн графиктай яваа. Магадгүй тахиа, шувууны сангас, бууц гээд зүгээр л хаяж орхидог зүйлсээрээ “Түмэн шувуут” шиг органик бордооны үйлдвэр байгуулаад экспортолдог компаниуд гараад ирж мэдэх юм. Тэгж чадвал дэлхийгээр дүүрэн мөнгө байна.

Дахин онцолъё. Шинэ санаа сэдэл гаргаж сангасаа бордоо болгохоор зорьж яваа “Түмэн шувуут”-ын бордооны үйлдвэрийн эдийн засагт үзүүлэх эерэг нөлөө нь гадагшилж буй долларын урсгалыг багасгахад чиглэж байна.

 

Тахианы мах, өндөг, бордоо, малын тэжээл  авахад зардаг долларынхаа багахан хэсгийг ч болтугай эх орондоо авч үлдэнэ гэдэг олзуурхам ажил. Ингээд ч зогсохгүй хурганы мах экспортолж доллар олно гэж байгаа.

Ер нь “Түмэн шувуут”-ын “Хөдөө аж ахуйн цогц шийдэл” нь нэг малгай доор хэрэгжих, харилцан уялдаа холбоотой, нэг нь нөгөөгөө тэтгэсэн, эрсдэлээс хамгаалсан таван төсөл нь долларын урсгалыг гадагш бус дотогшоо урсгахад чиглэж буй. Бас иргэдийг эрүүл хүнсээр хангах гэсэн гоё зорилго төсөл бүрт нь бий.

Манай сонин “Түмэн шувуут”-ын хэрэгжүүлэх төсөл бүрийг онцгойлон цувралаар танилцуулж байгаагийн цаад утгынх нь нэг энэ л дээ.

Ийм ирээдүйтэй төслүүдэд хөрөнгө оруулж хэдэн жилийн дараа мөнгөө хэд нугалаад өсгөөд авах боломжийг олонд танилцуулж байгаа нь ч цаанаа шалтгаантай.

Дундаж давхарга нь хүний царай харахааргүй дажгүй амьдардаг улсын иргэдийг анзаарах нь ээ нэг зүйл тод харагддаг. Иргэд нь хөрөнгийн зах зээл дээр тоглоод сурчихсан. Тэд үнэ цэнтэй, өгөөж ашиг нь тодорхой компаниудынхаа хувьцааг худалдаж аваад мөнгөө өсгөхийн давуу талыг олоод харчихсан учраас улс нь ч  хөгжөөд байгаа нь ажиглагддаг.

Нэг талаас компаниуд нь иргэдээ мөнгөө өсгөхөд нь дэм болж, нөгөө талаас иргэд нь компаниуддаа шууд хөрөнгө оруулалт хийснээр Apple шиг аваргууд төрж улсын эдийн засаг томордог. Хөрөнгийн зах зээлийн хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн том эерэг нөлөө нь ерөөсөө л энэ.

Хөдөө аж ахуйн цогц төслүүд хэрэгжүүлэх гэж байгаа  “Түмэн шувуут” компанийн хувьцааны арилжаа энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ. Нийт 200 сая ширхэг хувьцаагаа арилжаалахаар төлөвлөөд буй. Нэгж хувьцааны үнэ нь 200 төгрөг. Хөрөнгийн биржид бүртгэлтэй үнэт цаасны компаниудад хандаж захиалгаа өгөх боломжтой. Та тухтайхан танилцахыг хүсвэл ipo.golomtcapital.com хуудсанд хандаж болох юм. Бид маргаашийн дугаартаа “Түмэн шувуут” компани нь гэж яг ямар компани болохыг хөндөх болно.

Эх сурвалж: Ц.БААСАНСҮРЭН “Өдрийн сонин”

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.