2020/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.09₮
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
06:00
S30
14°
07:00
S30
15°
08:00
S30
16°
09:00
S30
17°
10:00
S26
18°
11:00
S26
18°
12:00
S26
18°
13:00
S26
18°
14:00
S26
19°
15:00
S26
20°
16:00
S30
22°
17:00
S30
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/01/16 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

У.Хүрэлсүх: Төр иргэддээ л үйлчилье. Тэдний татварын мөнгөөр бид цалинжиж байгаа

Т.Саран, iKon.mn
2019 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл өгч, үүрэг даалгавар өгсөн юм. Хуралдаанд Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга нар оролцож байна.

Тэрбээр "Одоо нялцагнаж байдаг цаг биш. Ажлаа хийх цаг болсон. Гадаадын хөрөнгө оруулалт байхгүй, дотоод үйлдвэрлэл унасан үед бид жилийн өмнө Засгийн газрыг авсан. Тэр үеийг бодвол эдийн засгийн өсөлт гарсан. Нүүрсний экспортоос 2.6 тэрбум долларын орлого олсон байна.

Анх удаа төсвийн алдагдалгүй гарлаа.

Монгол Улсын төсөв эрүүлжиж байна. Энэ нь засгийн газраас санхүүгийн сахилга батыг сайжруулж ажилласны үн дүн. Хувийн хэвшлүүд хөл дээрээ дахин босож байгаагийн илэрхийлэл гэж бодож байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл С-ээс B рүү орсон нь манай ААН-үүдийн харилцаанд эерэг үр дүн өгч байгаа.

Өнгөрсөн жил бид бонд, өндөр хүүтэй зээл авсангүй. 

ОУВСантай хамтран хэрэгжүүлж байгаа "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" амжилттай хэрэгжиж байгаа. 

Эдийн засагт нааштай үзүүлэлт гарч байгаа ч үүний үр шим ард түмэнд хүрэхгүй байгаа. Үүнийг бид хүргэх ёстой. Айл өрхийн орлого, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ.

Өргөтгөсөн хуралдаанаар үүрэг дааалгавар өгнө.

Нийгэмд шударга ёсыг тогтооно. Хариуцлагатай, ямар ч албан тушаалтан хуулийн дээр гарах ёсгүй. Үүнийг сайн хэрэгжүүлж өгөх хэрэгтэй.

Талбай дээр жагсаж байгаа иргэд нийгэмд шударга ёсыг тогтоож өг гэж байгаа. 90 оноос хойш өвлийн хүйтэнд талбай дээр 30 мянган хүн жагсаж байгааг хараагүй. Ард түмэн юу шаардаж байгааг төр засаг нь биелүүлэх ёстой. Төрийн үүрэг ард түмнээ амар амгалан, аюулгүй байлгах, тэдэнд алгачлалгүй үйлчилгээг хүргэх. Энэ ажлыг хийж өг гэж тэд жагслаа. Энэ бол дохио санамж. Эрхтэн дархтанд үйлчилдэг төрийн албан хаагч нар байж болохгүй.

Хулгайч, бизнесменүүд, олигархиуд нийлсэн МАНАН бүлэглэл Монголд үүссэн. Энэ дэглэмийг нурааж байж цаашдаа нийгмийг шударга ёстой болгоно. Үүнийг би шударга хэллээ.

2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон өнөөдрөөс орон даяар зарлаж байна. Иргэддээ л үйлчилье. Тэдний татварын мөнгөөр бид цалинжиж байгаа.

Төрийн хуулийг хэрэгжүүлэх ёстой гэдгээ мэдэрч ажиллаарай.

Онц шаардлагагүй бол онгоцоор гадаад, дотоод явахгүй байх, иргэдийн татварын мөнгөөр тансаглахгүй байх, улсын унааг хувьдаа унахгүй байх, бүсээ чангал.

Төрийн мөнгөнөөс битгий хулгайлуулаарай, ард түмний мөнгийг битгий шамшигдуулаарай. Бид хулгайч нартай тэмцэнэ.

Хүн цохиод алчихаар том алтан үзэг, барьж, алтан цаг зүүдэгээ больцгоо. Үүнээс л төрийн албан хаагч нарын эмх цэгц эхэлж байна. Даруухан бай. Ард түмнээсээ баян төрийн албан хаагч байх хэрэггүй. Ард түмэн чинь ядуу байна.

Аливаа ажил заавал эзэнтэй байх хэрэгтэй. Тэдэнтэй эргээд хариуцлага тооцно. Дарга, цэргийн ялгаа алдагдсан, найзан дундаа байдаг болсон төрийн албанд. Цэрэгтэйгээ хамт архи уугаад сууж байгаа юм. Даргаа хүндэлдэг, өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлэх ажил орхигдсон учраас төрийн ажил цалгарддаг болсон. Дарга нар хуулийн хүрээнд зангарагтай бай, шаардлага тавьж чаддаг бай. Шаардлага биелүүлээгүй бол цалинг нь хасах зэргээр хариуцлага тооцож, сайн ажиллаж байвал урамшуулан шагнадаг байх хэрэгтэй" гэсэн үүрэг даалгаврыг өглөө.

Цахим засаглалыг бий болгоё гэж байгаа. Авлигал, хүнд суртлыг байхгүй болгоход мэдээллийн технолгийг ашиглах хэрэгтэй. Үүн дээр орон нутгийнхан анхаарч ажилла. 

Төрийн алба мерит зарчимд шилжсэн. Төрийн албанд ажиллаж байгаа залуусаа сургах, бэлтгэхэд анхаарах цаг болсон. Албан хаагчдынхаа мэдлэг, боловсролд анхаарахад аймаг орон нутаг, төрийн байгууллагын удирдлагууд анхаарах хэрэгтэй байна. Төрийн албанд ахмадуудаа ашиглах ёстой шүү. Ахмад, дунд, залуу үеийн алтан хослол байх ёстой

Төрийн албан хаагчдын тоо 185 мянгад хүрсэн. Жил болгон нэмэгддэг. Үүний зэрэгцээ хууль бусаар орон тоо нэмэгдэх явдал бий. Нэг хүний ажлыг гурван хүн хийж байгаа жишээ бий. 

Ажлын уялдаа холбоо гэж байдаггүй. Байгууллагуудын хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, ажил эзэнтэй, бие биедээ ацаглаж үлдээдэггүй байхыг анхаармаар байна. Хоёр байгууллагын дунд ажил цалгарддаг. Хэн хариуцаж, хэн удирдах нь тодорхойгүй байгаад байдаг. Төрийн байгууллагын анхан шатанд зиндаархдаг явдал хамгийн их байдаг. Адилхан агентлагийн дарга байж, адилхан сумын засаг дарга байж юугаа хэлдэг юм гэх хандлага бий.  

Дарга цэргийн хооронд ялгаа байх ёстой. Цэрэгтэйгээ хамт архи уугаад сууж байдаг. Тэгэхээр яаж ажил урагшлахав. Даргын өгсөн үүрэг даалгавар биелэгдсэн үү үгүй юу гэдгийг шалгадаг баймаар байна.  

Төрийн албаны дарга та нар зангарагтай бай

Сүүлийн үед цаг барих асуудал хаа очиж сайжирч байгаа. 

Өнгөрсөн жил сургамжтай зүйл болсон. Төрийн байгууллагын албан хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурж, нэгнийхээ аминд хүрсэн. Ажлын байранд архи уухыг хориглосон хууль байдаг ч хэрэгждэггүй байсан. Одоо хэрэгжиж эхэлж байгаа. 

Би ганцхан Гадаад харилцааны яаман дээр вино, шампанск оруулахыг зөвшөөрсөн

Монголын ард түмний баялгийг хууль бусаар хувьдаа авч баяжсан даварсан хүмүүс бас бий шүү. Хууль дүрмийг уландаа гишгэсэн, үр хүүхдээ төрийн албанд шургуулж, төрийн удирдах түвшинд гаргасан олигарх хүмүүс байгаа. Энэ олигархиудтай хатуу тэмцэнэ. Би уул уурхайн салбарт хууль бусаар баяжсан гэж тодотгож хэлж байгаа шүү. 

Улсын өмчөөр хайгуул хийсэн лиценз эзэмшдэг компаниудтай тэмцэнэ. Тэдний эзэмшиж байгаа ордыг төрдөө авч баялгийн сан байгуулна. Монголын ард түмний эзэмших ёстой ордыг таван ам бүлтэй айл эзэмшдэг. Тэгэхэд цаана нь гурван сая хүн ядуу амьдарч байна. Таван ам бүлтэй МАК гэдэг компани 36 лиценз эзэмшдэг. Нямтайширийн хүүхэд Н.Номтойбаяр гэдэг хүн Их хуралд сууж байна. "Цагаан суварга" гэхэд 15 сая ам.долларын өртөгтэй орд. Ийм олигархиудтай тэмцэж байгаа.

Бид авах ёстой юмаа авна. Бизнесээ хийх гэж байгаа бол төрийн албанаас хол байх ёстой. Мөнгөтэй орж ирчихээд төр бужигнуулж болохгүй" гэв.

x