Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн эргэн төлөлт хийх бүрдээ баримт авч, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой

Г.Номин, iKon.mn
2019 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу иргэд 2016 оноос худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох боломжтой болсон.

Иргэдийн хувьд бараа, бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд баримтаа бүртгүүлж буцаан олголт авч, сугалаанд оролцож хэвшээд байгаа. Үүнээс гадна иргэн Та бүх төрлийн төлбөртэй үйлчилгээнээс баримт авах боломжтой.

Иргэдийн хамгийн түгээмэл авдаг үйлчилгээ болох зээлийн үйлчилгээгээр жишээ авч тайлбарлавал, Иргэн Та банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн үйлчилгээний төлбөрт хүү төлдөг. Тэгэхээр хүүгийн төлбөртөө баримт авч болох нь. Гэхдээ банк, санхүүгийн үйлчилгээ НӨАТ-аас чөлөөлөгддөг учир буцаан олголт бодогдохгүй бөгөөд зөвхөн НӨАТ-ын сугалаанд оролцох эрхтэй төлбөрийн баримт олгогдох юм байна.

Мөн бид өчигдөр лизингийн төлбөр төлдөг бол баримт авч, НӨАТ-ын сугалаанд оролцох боломжтой талаар мэдээлсэн билээ.