Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

МСҮТ-д суралцагчдад сар бүр 100,000 төгрөг олгох шийдвэр гаргажээ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэснээр мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний гурав, 1.5 жилийн өдрийн ангийн суралцагч тэтгэлэг авна.

Өмнө нь тухайн суралцагч ирцээс хамааран тэтгэлэг авдаг байсан бол одооноос үнэлгээ, ирцийг хамт авч үздэг байхаар өөрчиллөө. Тухайлбал “D” үнэлгээтэй, 75-аас дээш хувийн ирцтэй бол 70 мянга, “С” бол 80, “В” бол 90 мянга, “А” бол 100 мянган төгрөг авна гэсэн үг юм. Гэхдээ тухайн суралцагч нийт хичээлийн дөрөвний нэгээс дээш буюу 33-аас дээш цагийн хичээлд суугаагүй бол ямар ч үнэлгээтэй байсан тэтгэлэг олгохгүй байхаар журамд заажээ.

2018-2019 оны хичээлийн жилд техникийн боловсрол, мэргэжлийн боловсрол, мэргэжлийн түр сургалтад 37,000 гаруй хүн суралцаж байна.