Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тэрбумтан болох тийз - IPO

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 1 сарын 3
Сурталчилгаа

Дэлхий дахинаа Омахагийн зөнч хэмээгддэг алдарт хөрөнгө оруулагч, тэрбумтан УОРРЕН БАФЕТ 21-хэн насандаа аль хэдийн долларын саятан болсон байлаа. Тэр зүгээр нэг хувьцаа биш харин хувьцааны цаадах амжилттай бизнес, хэдэн зуу дахин өсөх үнэ цэнийг худалдан авдаг байсан юм.   

Аравхан жилийн өмнө, Монголд АПУ компанийн хувьцаа 4,5 төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өнөөдөр даруй 167 дахин өсөж, 610 төгрөгт хүрчээ. Хэрэв та тухайн үед 10 сая төгрөгөөр хувьцаа худалдан авсан бол өнөөдөр 1,3 тэрбум төгрөгийн эзэн байх байж.

Тэгвэл 2019 оны монголын хөрөнгийн зах зээлийн анхдагч IPO-г гаргаж буй Түмэн шувуут компаний хувьцааны үнэ ирээдүйд хэд дахин өсөж, үнэ цэнэ нь хэрхэн үнэлэгдэх бол?

Тус компани нийт хувьцааныхаа 25 хувь болох 50 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 200 төгрөгөөр олон нийтэд санал болгон, нийт 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан таван төслийг хэрэгжүүлэх юм байна.  

Тодруулбал, эдүгээ үйл ажиллагаа нь амжилттай явагдаж буй өндөглөгч тахианы аж ахуй болон усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бол махны чиглэлийн тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэрийг шинээр барихаар төлөвлөжээ.  

Уншигч танд Түмэн шувуут компанийн хэрэгжүүлэх -Хөдөө аж ахуйн цогц шийдлийг агуулсан төслүүдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх товч судалгааг хүргэе.

 

ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ АЖ АХУЙ

Монгол Улс 2017 онд өндөгний хэрэгцээнийхээ талаас илүү буюу 56 хувийг гадаадаас импортолж, дотоодын үйлдвэрлэгчид ердөө 44 хувийг нь хангажээ. Энэ дундаа Түмэн шувуут компани 24 хувийг нь дангаар хангасан байна.  

Түмэн шувуут компани IPO гаргаснаар, 2020 он гэхэд Монгол Улсын өндөгний үйлдвэрлэлийн 40 орчим хувийг гүйцэтгэх боломжтой юм.  Мөн тэд Өндөг боловсруулах үйлдвэр байгуулснаар үр ашиг нь улам бүр өснө гэж тооцоолжээ.

 

МАХНЫ ЧИГЛЭЛИЙН ТАХИАНЫ АЖ АХУЙ

Монгол Улс 2017 онд тахианы махны хэрэгцээнийхээ 94 хувийг гадаадаас импортолж, дотоодын үйлдвэрлэгчид ердөө зургаахан хувийг нь хангажээ.

Түмэн шувуут компани IPO гаргаснаар, 2019 онд нийт 280 тонн, 2020 он гэхэд 1200 тонн тахианы мах үйлдвэрлэж, гарал үүсэл нь тодорхой, баталгаатай, эрүүл тахианы махыг хэрэглэгчдийн гарт хүргэх юм.

 

САНГАСНЫ ОРГАНИК БОРДООНЫ ҮЙЛДВЭР

Монгол Улсын жилийн бордооны хэрэгцээ 200 мянган тонн байна. Гэвч дотоодын үйлдвэрлэгчид ердөө 3 мянган тонныг бэлдэж байгаа юм. Түмэн шувуут компани IPO гаргаснаар, энэ үзүүлэлтийг 2 мянган тонноор нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

 

УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН, ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР

Монгол Улсад жилд 105 тонн тэжээлийн нэмэлт хэрэгцээ байна. Түмэн шувуут компани IPO гаргаснаар 2020 онд 16 мянган тонныг нь нийүүлэх боломжтой. Түүнчлэн Монгол Улсын баруун бүсийн иргэдийн гурилын хэрэгцээ жилд 46 мянган тонн байдаг ч Улаанбаатар хотоос  шатахуун, тээвэрлэлтийн зардал нэмэгдсэн үнээр худалдан авдаг. Түмэн шувуут компани IPO гаргаснаар, 2020 онд 3 мянган тонн гурил нийлүүлэх боломжтой юм.  

 

МАЛ БОРДОХ МАХНЫ ЭКСПОРТ

Түмэн шувуут компани IPO гаргаснаар  2020 оноос  махны чиглэлийн фирмийн аж ахуйг байгуулж, жилд 1860 тонн мах үйлдвэрлэнэ. Улмаар Монгол Улсын нэрийн өмнөөс дэлхийн зах зээлд нийлүүлэх ирээдүйн тооцоог тэд хийжээ.

 

Түмэн шувуут компанийн хэрэгжүүлэх энэхүү Хөдөө Аж Ахуйн цогц шийдэл төсөл нь нэг нь нөгөөгөөсөө салшгүй харилцан хамааралтай хэрэгжих юм. Нэг нь нэгнийхээ үйл ажиллагааг дэмжиж, мөн эрсдэлээс хамгаалахаар тооцоолжээ. Тодруулбал өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуйгаас гарах сангас нь органик бордооны үйлдвэрийн гол түүхий эд байх нь.  

Харин Увс аймгийн Баруунтуруун суман дахь 4 мянган га усалгаатай талбайд улаан буудай болон хүчит тэжээлийн гол түүхий эд болох царгас тариалснаар өндөглөгч болон махны чиглэлийн тахианы аж ахуй, махны чиглэлийн фирм тэжээлээр тасрахгүй зэрэг нарийн тооцооллыг та ipo.golomtcapital.com хаяганд хандаж аваарай.

Түмэн шувуут IPO - Нэгж хувьцааны үнэ: 200 төгрөг

Захиалга авах хугацаа: 2019.1.15-31 дуустал

Голомт Капитал ҮЦК ХХК , 70121530

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.